ЭМЯ: Нас барсан 12 хүнээс 10 нь вакцинд хамрагдаагүй байжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Нас барсан 12 хүнээс 10 нь вакцинд хамрагдаагүй байжээ

ЭМЯ: Нас барсан 12 хүнээс 10 нь вакцинд хамрагдаагүй байжээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.06.26) мэдээллээ хийлээ. 


Өчигдөр (2021.06.25) нийт 11748 хүнд шинжилгээ хийхэд 2362 хүнээс Covid-19 илэрлээ. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 107262 болов. Шинээр батлагдсан тохиолдлуудаас дотоодод 2361, эрүүл мэндийн нэг ажилтан халдвар авчээ. Мөн өчигдөр 12 хүн нас барсан байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 1227 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 1134 тохиолдол бүртгэгджээ. Нийт 500 орчим хүүхэд халдварт өртжээ. Тодруулбал,

• 0-4 насны 116 хүүхэд
• 5-9 насны 147 хүүхэд
• 10-14 насны 167 хүүхэд
• 15-17 насны 88 хүүхэд тус тус байна.

Хүүхдүүдийн хувьд дийлэнх нь гэр бүлээсээ Covid-19 авчээ. Гадаа тоглож байгаад Covid-19-т өртсөн цөөн тохиолдол байгаа аж.

Мөн 25-44 насны иргэд гаднаас Covid-19 авч, гэртээ хүүхэд, ахмадуудад тарааж буй тохиолдол их байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.

Халдварт өртсөн хүмүүсийн 80 орчим хувь нь вакцинд хамрагдаагүй байна. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалт үргэлжилж байгаа ч сүргийн дархлаа тогтож амжаагүй байгааг хэллээ.

COVID-19 ЦАР ТАХЛААР НИЙТ 505 ХҮН НАС БАРЛАА

Улсын хэмжээнд Covid-19-ийн нас баралт 505 болж байна. Өчигдөр 34-93 насны 12 хүн халдварын улмаас нас барав. Халдвар авсан хүмүүс 4-24 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа амь насаа алджээ. Нас барсан хүмүүсийн дунд Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр болон артерын даралт, зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй гэсэн архаг суурь өвчний оноштой эмчлүүлж байсан нь дийлэнх хувийг эзэлж байна. Нас барсан 12 хүнээс 10 нь вакцинд хамрагдаагүй байжээ.

Орон нутагт сүүлийн 24 цагт 1134 тохиолдол бүртгэгдсэн. Ялангуяа Төв аймаг, Орхон аймагт хамгийн өндөр тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,

  • Баян-Өлгий аймагт 7
  • Увс аймагт 37
  • Ховд аймагт 16
  • Хөвсгөл 68
  • Завхан-80
  • Өвөрхангай -76
  • Архангай-54
  • Говь-Алтай-86
  • Баянхонгор 62
  • Булган-17
  • Төв аймагт 182 
  • Дундговь-24
  • Говьсүмбэр-45
  • Сүхбаатар-76
  • Дорнод-36
  • Хэнтий-13
  • Сэлэнгэ 29
  • Дархан-89
  • Орхон 137

Өрхийн эмнэлэг, тандалтын багтай өөрсдөө холбогдохыг зөвлөв.

Өнөөдрийн байдлаар 13554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хүндэвтэр өвчтөнүүдийн тоо өсч, 3327 хүн ийм оноштой хэвтэн эмчлүүлж байна. Харин хүнд өвчтөнүүдийн тоо буурч, 1093 болсон бол маш хүнд өвчтөнүүдийн тоо өсч, 253 хүн эмчлүүлж байна. Үүнээс гадна гэрийн хяналтад 24424 хүн гэрийн хяналтад байна. Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн хувьд ханиалгах, цээж өвдөх, үе үе халуурсан тохиолдолд айж сандрах хэрэггүй болохыг ЭМЯ-наас зөвлөв. Ийм тохиолдол Тандалт судалгааны баг, өрхийн эмнэлгээс холбогдохыг хүлээх биш өөрсдөө холбогдохыг зөвлөв.

Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, June 25, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж