
Харин одоогийн үнэ ханшийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ийн задгай дээд гурилын үнэ 23.7 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 27.4 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 18.8 хувь өсөөд байгаа юм байна.
Наймдугаар сарын 11-ний байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй нэгдүгээр зэргийн гурилын үнэ 530-883 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. Гурилын үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад Дорнод аймагт хамгийн тогтвортой буюу 530 төгрөгөөс өсөөгүй гэнэ. Харин бусад аймгуудад гурилын үнэ 20-240 төгрөгөөр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар нэгдүгээр зэргийн гурил Дорнод аймагт хамгийн хямд буюу 530 төгрөгийн үнэтэй байхад Өмнөговь аймагт 883 төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр үнэ юм байна.
Д.Цээнэ