Хөл хорио тогтоосон аймаг, сумд | News.MN

Хөл хорио тогтоосон аймаг, сумд

Хөл хорио тогтоосон аймаг, сумд

Хөл хорио тогтоосон аймаг, сумд

Хот хооронд зорчих хөдөлгөөн нээлттэй ч 18 аймгийн 179 суманд хязгаарлалт тогтоогоод байна. Тухайлбал, Завхан аймаг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад иргэдийг нийслэлээс долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээж авахгүй. Тиймээс иргэд орон нутаг руу зорчихдоо тухайн аймгийн Онцгой комиссоос мэдээлэл авахыг зөвлөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дараах аймаг сумдад хязгаарлалт тогтоожээ. Тодруулбал,

  • Архангай аймгийн 9 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэцэрлэг
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн 7 сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  • Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод
  • Сүхбаатар аймгийн 9 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн 5 сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  • Ховд аймгийн 1 сум буюу Булган
  • Дундговь аймгийн 11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн 14 сум буюу Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул
  • Увс аймгийн 6 сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
  • Баян-Өлгий аймгийн 3 сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,
  • Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум
  • Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Сүүлийн үед орон нутагт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд ийнхүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Архангайн уугуул 2021-06-26 66.181.161.51

Хөвсгөл болон баруун тийш явдаг зам дагуух Архангайн сумууд л бүгдээрээ хөл хорьжээ. Өөрсдийгөө хамгаалах " хилийн" хорио л байгаасайдаа

Avatar

Зочин 2021-06-26 66.181.161.68

Одоо хөл хориод нэмэргүй гэдгийг ойлгодог ухаантай Аймгийн, сумын дарга нарт баярлалаа

Avatar

хүннү 2021-06-26 202.179.26.19

Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод 6-р сарын 5-нд очсон манай дүү хэлэхдээ “…аймаг үнэн заваан, ёстой сэжиг хүрмээр байна. зах, дэлгүүр, мал мах авдаг газарт маск зүүсэн хүн алга, ковидын халдвар гараагүй юм шиг байна” гэсээр ирсэн. Энэ бол ганцхан энэ аймгийн асуудал биш ээ. Одоо хүмүүсээ вакцинжуулах хэрэгтэй. Одоо хөл хориод нэмэргүй,

Avatar

ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖИЛ ЯВАХГҮЙ БАЙНА !!!!!!! 2021-06-26 202.126.88.129

✔ УЛСЫН ХЭМЖЭЭНД ВАКЦИНЖУУЛАЛИ ЕРДӨӨ 50%-ИАД ХУВЬТАЙ !!!

✔ АЙМАГ СУМДУУДЫН ВАКЦИНЖУУЛАЛТ ЁРДӨӨ 30%-ААД ХУВЬТАЙ !!!

АРД ИРГЭД НЬ Ч ХУВИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ САХИЛГА БАТГҮЙ; ТӨР ЗАСАГ НЬ ХҮЧГҮЙ СУЛ ДОРОЙ АЖЛАА ХИЙХГҮЙ САНДАЛ СУУДАЛ НАЙР НААДАМ ЗУГАА ЦЭНГЭЛ ХУВИЙН ЭРХ АШГАА ГҮЙЦЭЛДҮҮЛНЭ……..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж