Хөл хорио тогтоосон аймаг, сумд

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

Хөл хорио тогтоосон аймаг, сумд

Хөл хорио тогтоосон аймаг, сумд

Хот хооронд зорчих хөдөлгөөн нээлттэй ч 18 аймгийн 179 суманд хязгаарлалт тогтоогоод байна. Тухайлбал, Завхан аймаг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад иргэдийг нийслэлээс долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээж авахгүй. Тиймээс иргэд орон нутаг руу зорчихдоо тухайн аймгийн Онцгой комиссоос мэдээлэл авахыг зөвлөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дараах аймаг сумдад хязгаарлалт тогтоожээ. Тодруулбал,

  • Архангай аймгийн 9 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэцэрлэг
  • Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  • Булган аймгийн 7 сум буюу Гурван булаг, Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  • Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Зуунмод
  • Сүхбаатар аймгийн 9 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээт, Асгат, Эрдэнэцагаан
  • Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  • Хэнтий аймгийн 18 сум бүгд
  • Дорнод аймгийн 5 сум буюу Сэргэлэн, Баяндун, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  • Ховд аймгийн 1 сум буюу Булган
  • Дундговь аймгийн 11 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, Адаацаг, Баянжаргалан
  • Дорноговь аймгийн 14 сум бүгд
  • Сэлэнгэ аймгийн 14 сум буюу Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Сайхан, Хушаат, Хүдэр, Түшиг, Сант, Орхонтуул
  • Увс аймгийн 6 сум буюу Давст, Тэс, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  • Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  • Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
  • Баян-Өлгий аймгийн 3 сум буюу дэлүүн, Цэнгэл, Булган,
  • Завхан аймгийн 11 сум буюу Завханмандал, Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум
  • Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Сүүлийн үед орон нутагт бүртгэгдэх Covid-19-ийн тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд ийнхүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж