Цахим төлбөр тооцоо хийхдээ тусгай зөвшөөрлийг нь шалгаарай!

Хуучирсан мэдээ: 2021.06.26-нд нийтлэгдсэн

Цахим төлбөр тооцоо хийхдээ тусгай зөвшөөрлийг нь шалгаарай!

Цахим төлбөр тооцоо хийхдээ тусгай зөвшөөрлийг нь шалгаарай!

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-ын дагуу “цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ” нь банк бус санхүүгийн үйл ажиллагаанд хамаардаг.

Тус үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д заасны дагуу “Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Тусгай зөвшөөрөлгүй этгээдээс энэ төрлийн үйлчилгээ авснаар залилан, хууран мэхлэлт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн золиос болох эрсдэлтэй тул иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэйгээр цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдийн жагсаалтыг тогтмол шинэчлэн цахим хуудастаа нээлттэй мэдээлдэг.

Энэ удаад 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдийн нэрсийг шинэчлэн байршуулжээ.

Иргэн Та цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авахаасаа өмнө тухайн байгууллагын нэрийг дээрх жагсаалттай тулгахаас гадна тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шалгах замаар өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой юм.

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ үзүүлж байж болзошгүй этгээдийг илрүүлсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр болон цахимаар мэдэгдэж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулаарай.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж