Онхолдсон зургаан галт тэргийг босгож, 360 тонн түлш юүлжээ | News.MN

Онхолдсон зургаан галт тэргийг босгож, 360 тонн түлш юүлжээ

Онхолдсон зургаан галт тэргийг босгож, 360 тонн түлш юүлжээ

Онхолдсон зургаан галт тэргийг босгож, 360 тонн түлш юүлжээ

Сэлэнгэ аймагт шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу онхолдсон ноцтой осол энэ сарын 24-нд гарсан. Тодруулбал, Салхитаас Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны есөн галт тэрэг осолдож, их хэмжээний шатахуун асгарсан билээ. Ачааны галт тэрэгний зургаа нь дизель түлш, хоёр нь элс, масло ачиж явсан бөгөөд гурвынх нь түлш асгарсан байжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар зургаан галт тэргийг босгож, 360 тонн түлшийг юүлж дуусгасан байна. Мөн нэг галт тэрэгний 60 тонн техникийн тосыг юүлэхээр ажиллаж, төмөр замыг сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Ослын газарт Сэлэнгэ аймгийн Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид ажиллаж байгаа юм. Тэд осол гарснаас хойш асгарсан түлшийг цэвэрлэж аюулгүй болгох, шатахуун асгаралтыг зогсоож, юүлэх сэргээн босгох арга хэмжээ авч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баянзүрх дүүргийн иргэн 2021-06-26 202.9.40.6

Төмөр замын технологийг сайжруулах хэрэгтэй ялангуяа төмөр замын холбоо найдвартай ажиллаж зам эвдэрсэн бол ирж яваа галт тэрэгний багат цаг алдалгүй мэдээлэх ёстой. Камераар замынхаа дагуу сайн хянах, нисэх жижиг аппаратаар байнга ажиглаж байвал осол аваариас сэргийлж болно. Галт тэргийг дизеээр явуулахаас өөрчилж, цахилгаан болгох, олон улсын шугамд явдаг галт тэргээ уужимхан, шүршүүр ,усанд ордог болгож эрүүл ахуйн шаардлагыг дээшлүүлэх гэх эт инновацийн их ажил хүлээж байна.

Avatar

Н...н 2021-06-26 103.229.121.232

ЦАГУУР, УУР АМЬСГАЛЧ: төмөр зам, авто замын технологийг Монголын эрс тэс эх газрын уур амьсгалд зохицуулах талаар ЯАМ нь анхаарахгүй байна. Түүнээс биш цаг уурын нөхцөл болдог л үзэгдэл бороо орж байна. Мэдээлэл муу ашиглаж урьдчилан сэргийл. Норм дүрмээ шинэчил. цаг уурчидтай хамтран ажилла.Технологид уур амьсгалын үзүүлэлтийг тусгаж ашигла….

Avatar

Зочин 2021-06-26 66.181.183.90

МАН-ын засаглалын үед галт тэрэгний осол аваар хэрээс хэтэрч бүр хэвийн үзэгдэл боллоо, холбогдох хүмүүстээ хариуцлага тооцохгүй орхисноос энэ мэт завхрал давтан дараалж гарч байгаа юм. Хэдэн хүний амийг үрж байж хариуцлага тооцдог болох юм болдоо…

Avatar

Зочин 2021-06-26 103.212.119.73

2018 онд болсон осол болсон. Түүний дараа зам тээврийн яамны гадна Баттулгатай холбоотой Махбал гэгч хүн алсан. Одоо Хүрэлсүхтэй холбоотой хэн нэгэн хүн алж мэднэ. Тэнгэрийн гэсгээл мэт дэмий хүнээр ерөнхийлөгч болгонгуут цээрлэл ирэх юм.

Avatar

Тз 2021-06-26 66.181.182.177

6 галт тэрэг байхдаа яахав дээ… нүгэлтэй шаар вэ

Avatar

Зочин 2021-06-26 66.181.161.56

Техникийн масло байсан гэхээр шатаагүй нь үнэн аз байжээ.

Avatar

ЗОЧИН 2021-06-26 59.153.86.41

ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРОХ,ЕР НЬ БОРООНЫ УЛИРАЛД ЗАМЧИД ЗАМАА ӨДӨР ШӨНӨГҮЙ ШАЛГАЖ БАЙХ ҮҮРЭГТЭЙ БАЙДАГ,ЗАМ УСАНД УГААГДАН ЭВДЭРЧ АЮУЛТАЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН БОЛ УГААГДСАН ГАЗРЫГ ДОХИОГООР ХАМГААЛЖ,ИРЖ ЯВАА ГАЛТ ТЭРГИЙГ УГТАЖ ЗОГСООХ,ТӨВРҮҮГЭЭ МЭДЭГДЭЖ ГАЛТ ТЭРГИЙГ ӨРТӨӨНӨӨС ЯВУУЛАХГҮЙ А/Х АВАХ ЁСТОЙ,ҮҮНИЙГЭЭ Л ЗАМЧИД ХИЙГЭЭГҮЙ БН,ӨМНӨ Ч ЯГ ИЙМ ОСОЛ ГАРЧ Л БАЙСАН,БАЙГАЛИЙН ГАМШИГ,ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ГЭЭД БАЙГАЛЬРУУ БУРУУГ ЧИХЭЭД ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ,ЭНЭ Ч БАС ТЭГЭХ БИЗ,УБТЗ 100% БУРУУТАЙ

Avatar

зочин 2021-06-26 192.82.70.221

УБТЗ гээч вант улсад сахилга, хариуцлага ямар байгаагийн л илрэл, мэдээж олон жил ашигласан зам, бороо ус гээд байгалийн нөлөө байгаа л биз, гэхдээ л хэт хариуцлагагүй назгай байдал л олон дараалсан ийм осолд хүргэж байгаа ш дээ, дээр нь яам тамгын ажил ч давхар дүгнэгдэж байгаа нь энэ

Avatar

Зочин. 2021-06-26 202.126.90.100

Бохирдсон хөрсийг яасан нь сонин байна. Бусад нь яах вэ.

Avatar

Ene Mongol Turd Negel Evgui boloh geed baina shuu !!! 2021-06-26 66.181.161.22

Tur ih Evgui bolohiin Dohioo shuu !!!! Ene Muu yum bolohiin Dohioo shuu !!!
Ene Mongol Tur Negel Evgui tiishee yavaad baina gesen Dohioo shuu !!!

Avatar

Зочин 2021-06-26 66.181.183.98

УБТЗ ГЭЖ БӨӨН ХҮНД СУРТАЛ,БАЙЖ БАЙГАА ЕРӨНХИЙ ДҮР ТӨРХ НЬ ЭНЭ.
АЛИВАА АЖИЛ ХӨӨЦӨЛДӨХӨД БӨӨН БИЧИГ ЦААС НЭХЭЖ АВААД БАЙДАГ ҮНДСЭН АЖИЛ НЬ ГЭЖ ИЙМЭРХҮҮ,ДАМПУУ ГАЗАР БОЛСОН БАЙНА

Avatar

Зочин 2021-06-26 115.131.2.171

Нээх мэдэммийрсэн юмнууд лтдүүрэн байх юм. Хүнээс өө хайж шүүмжлэхээс өөр юу ч байхгүй арчаагүй малнууд. Тэгээд өөрсдийнх нь бичиж байгаа нь бүүр тэнэг байгаа байхгүй юу

Avatar

Зочин 2021-06-26 192.82.69.123

усанд гэмтсэн замаар галт тэрэг зорчуулсан тэнэгуудииг шиитгэ,машинистаасаа авахуулаад бугд хохиролыг толох естой

Avatar

Зочин 2021-06-26 202.126.89.32

огт өөр зураг вавчихсан байна ш дээ

Avatar

Зочин 2021-06-26 202.126.89.32

онхолдсон 6 галт тэрэг гэдэг гэнээ ичээчээ

Avatar

Зочин 2021-06-26 202.126.89.32

галт тэрэг,түлшний сав, чингэлэгээ ялгаж бичээчээ

Avatar

Зочин 2021-06-26 202.126.89.32

энэ сэ тгүүлч ухаантай юм н галт тэрэг,түлшний сав,чингэлэгийн ялгааг мэддэг болчихоод юм бичдэг болоосойдоо

Avatar

Зочин 2021-06-26 202.126.89.140

Эмэгтэй хүн техникийн үг хэллэг мэдэхгүй байх нь аргагүй.
Галт тэрэг = зүтгүүр + чингэлэг

Avatar

Зочин 2021-06-26 202.126.89.209

Үер усны гольдролыг шийдэх,суваг шуудуу ухах, далан байгуулах хэрэгтэй болжээ.Түрүү жил бас үерт төмөр зам эвдэрсэн.Дээр үед ингэж байгаагүй.Цаг уур өөрчлөгдөж япон со шиг бороо,ус унадаг болсон.Хотод ч зарим газарт их ус бууна.

Avatar

ҮНЭН 2021-06-26 103.26.195.153

п***а л гэе даа

Avatar

Зочин 2021-06-26 203.91.115.55

Хальт харсан чинь баярын хурал дээрээ тарайгаад суучихсан эрх баричг намын удирдлагуудтай яасан төстэй харагдана вэ, эдгээр зургаан богоон?

Avatar

Зочин 2021-06-26 202.126.88.34

Kkk. AN-n 2-3 tiishee bolood, Suhbaataryn talbai deer “ulsgulun” zarlaad tarvalzaj hevtsen zuragtai iluu adilhan yum bish uu???

Avatar

Иргэн 2021-06-26 66.181.161.88

Юунаас болж осол гарсан байж болзошгүй тухай ганц үг алга,

Avatar

Зочин 2021-06-26 203.91.115.55

Дөнгөж саяхан шагнуулаад байсан нөгөө удирдлага нь хаана вэ? Мэдэгдэл хийхгүй юмуу? Огцрохгүй юм уу? Тэр салбар яамны тэргүүн хаана байна? Баярын банкетандаа тасарч унаад шартаад хэвтэж байгаа юу?

Avatar

Зочин 2021-06-26 66.181.176.217

юм болгоныг муулж кайф авдаг хүн бололтой.

Avatar

Зочин 2021-06-26 203.91.115.55

Энэ бүхэн тэгээд чамд нормал уу? Байх ёстой асуудал уу?

Avatar

Зочин 2021-06-26 64.119.20.126

6 ВАГОН ГЭЖ БИЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж