Монгол Улсад Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 493 хүн нас бараад байна. Нийслэлийн иргэд Covid-19 цар тахлын улмаас нас барсан иргэдийг хүндэтгэн өнгөрсөн Баасан гариг (2021.06.25)-ийн орой зул өргөлөө.
Эрүүл мэндийн яамнаас өчигдөр (2021.06.25) мэдээлснээр, сүүлийн 24 цагт 30-40 насны нэг хүн, 51-60 насны нэг хүн, 61-70 насны гурван хүн, 71-80 насны таван хүн, 80-аас дээш насны хоёр хүн архаг суурь өвчтэй байсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа нас баржээ.
Covid-19 цар тахал иргэн таны хажууд байгааг марталгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ үхлийн аюулт өвчнөөс сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ