Туул голоос 53 настай иргэний цогцсыг гаргажээ | News.MN

Туул голоос 53 настай иргэний цогцсыг гаргажээ

Туул голоос 53 настай иргэний цогцсыг гаргажээ

Туул голоос 53 настай иргэний цогцсыг гаргажээ

Аялал зугаалгын улиралд усны ослын дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллийн багагүй хувийг эзэлдэг. Мөн сураггүй алга болсон талаарх мэдээлэл ч их. Тус газарт өчигдөр бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.

  • Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Туул голд нэг хүний цогцос байна гэх дуудлага өчигдөр өдрийн 15:50 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн хүний цогцсыг гаргаж, 53 настай иргэн У байсныг тогтоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Давааны-Өвөр гэх газарт айлын хаваржаа шатжээ. Энэ тухай дуудлага өчигдөр 13:04 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу алба хаагчдыг очиход малчин Д-ын хаваржаа болон 10 мкб талбайд малын өтөг бууц шатаж байсныг унтраажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж