Аялал зугаалгын улиралд усны ослын дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн мэдээллийн багагүй хувийг эзэлдэг. Мөн сураггүй алга болсон талаарх мэдээлэл ч их. Тус газарт өчигдөр бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.
- Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Туул голд нэг хүний цогцос байна гэх дуудлага өчигдөр өдрийн 15:50 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн хүний цогцсыг гаргаж, 53 настай иргэн У байсныг тогтоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн Давааны-Өвөр гэх газарт айлын хаваржаа шатжээ. Энэ тухай дуудлага өчигдөр 13:04 цагт Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу алба хаагчдыг очиход малчин Д-ын хаваржаа болон 10 мкб талбайд малын өтөг бууц шатаж байсныг унтраажээ.
Холбоотой мэдээ