Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраар хэлэлцсэн макро эдийн засаг, төсвийн асуудлыг ҮАБЗ-ийн анхны хуралд танилцуулж зөвлөлдлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Засгийн газрыг дэмжиж ажиллахаа мэдэгдэв. Засгийн газраас:
-Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор,
-Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
-ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
-Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах гэхчилэн багц асуудлыг Засгийн газраас ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр болжээ.