Монгол Улс агаарын хилээ нээсэн ч нислэг тодорхой хуваарийн дагуу үргэлжилж буй. Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоц Улаанбаатарт газардаж, 169 хүн эх орондоо ирлээ. Тэднийг "Кемпински", "Новотел", "Намуун", "Сүнжин гранд" зочид буудлуудад тусгаарлажээ. Мөн тусгай зөвшөөрөлтэй хоёр, вакцины хоёр тунд хамрагдсан 39 хүн, хоёр хүүхэд нийт 43 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 335 тусгаарлан ажиглах байранд 13662 иргэн байгаа юм. Үүнээс нийслэлд 13 тусгаарлах байранд 413, эмнэлгийн 48 байршилд 6206, орон нутагт 274 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 7043 иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
Монгол Улсыг зорьж буй иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан бол гэрийн ажиглалтад шилжиж байна. Харин вакцинд хамрагдаагүй, нэгдүгээр тунд хамрагдсан бол тусгаарлах байранд байрлах журмыг мөрдөж буй юм.
Холбоотой мэдээ