Anna Wintour-ын чухал cover girl

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Anna Wintour-ын чухал cover girl

Дэлхийн хамгийн алдартай загварын сэтгүүл “Vogue”-ийн удтал хүсэн хүлээлгэсэн есдүгээр сарын дугаар худалдаанд гарлаа. Жил бүрийн есдүгээр сарын дугаар уг сэтгүүлийн редакцийнхны хувьд хамгийн нүсэр, хамаг анхаарлаа төвлөрүүлсэн гойд сайн дугаар нь байдаг гэнэ. Сэтгүүлийн ерөнхий редактор, Холливуудын нөлөө бүхий хатагтай Anna Wintour энэ жилийн есдүгээр сарын дугаарынхаа нүүр хуудсанд жүжигчин Halle Berry-г сонгосон байна. 2004 оноос хойш африк-америк гаралтай алдартан “Vogue” сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт гараагүй байсан ажээ. Ингээд зургаан жилийн дараа Halle Berry энэ алдартай сэтгүүлийн нэр хүндтэй дугаарын нүүрийг чимж буй нь энэ юм.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж