Монголын жүдо бөхийн холбоо өнөөдөр/2021.06.25/ Токио-2020 олимпод зодоглох шигшээ багаа танилцууллаа. Үүнд,
Эмэгтэй тамирчид:
- -48кг жинд МУГТ М.Уранцэцэг
- -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам
- -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа
- -63кг жинд ОУХМ Б.Ганхайч
- -78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг
Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөс гадна Монголын жүдогийн шигшээ баг холимог багийн төрөлд өрсөлдөнө.
Эрэгтэй тамирчид:
- -60кг жинд МУГТ Д.Амартүвшин
- -66кг жинд ОУХМ Ё.Басхүү
- -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар
- -81кг жинд Саид Моллаей
- -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана
- -100кг жинд МУГТ Л.Отгонбаатар
- +100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр
Олон улсын шүүгч Т.Энхцэцэг Токио-2020 олимпийн наадамд ажиллана.
Токио-2020 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн долдугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд явагдана.
Холбоотой мэдээ