Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатар ажиллахаар Ө.Шижирээс өнөөдөр тамгаа гардан авлаа. Ө.Шижирийн хувьд хамгийн залуудаа ЕТГ-ын албыг хашсан бөгөөд өмнөх дарга З.Энхболдоос энэ албыг хүлээн авсан юм.
Түүний энэ албыг хаших хугацаан дахь үйл ажиллагааны үнэлгээ 6.33 бөгөөд З.Энхболд 5,97 үнэлгээтэй байжээ.
Ө.Шижир өөрийн цахим хуудаснаа "Нас залуу хэмээн ажралгүйгээр надад итгэл хүлээлгэж, Төрийн тамга түшилцэх эрхэм бөгөөд хүндтэй үүрэг оноосон Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танд талархал илэрхийлье.
Тангаргаа өргөн, бүрэн эрхээ хэрэгжүүлэх Монгол Улсын зургаадахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд амжилт хүсье! Мөнх тэнгэрийн хүчин дор мянганаар өртөөлсөн Монгол төр үүрд мандах болтугай. Монгол орон бадартугай.
Жич: Төрсөн өдрөөр маань түүхэнд 1920 онд Монгол Ардын Нам байгуулагдаж, Монголд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, МАН залуу шинэ даргатай болсон, би нь ажлаа хүлээлгэн өгсөн үйл явдлууд нэмэгдэв ээ. Баярлалаа, баяртай" гэжээ.