“Ever Given” хөлгийн эзэд Египеттэй тохиролцоонд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

“Ever Given” хөлгийн эзэд Египеттэй тохиролцоонд хүрчээ

“Ever Given” хөлгийн эзэд Египеттэй тохиролцоонд хүрчээ

Суэцийн сувгийг олон хоног бөглөж, багагүй хохирол учруулсан “Ever Given” хөлгийн эзэд сувгийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч, хөлгийг суллахаар болжээ.

Тухайлбал, гуравдугаар сард олон улсын тээврийн “Ever Given” хөлөг Суэцийн сувагт хөндөлсөн гацаж, улмаар олон хоногийн турш бусад тээврийн хөлгүүдийг саатуулсан билээ. Сувгийн удирдлагууд зургаан өдрийн турш экскаватор, чирэгч завь, элс ухагч төхөөрөмж гэх мэт техник технологи ашиглаж эцэст нь хөлгийг чөлөөлсөн юм.

Гэвч хөлөг чөлөөтэй болсон ч Суэцийн сувгийн удирдлагууд түүнийг явуулалгүй зогсоолд үлдээжээ. Анхандаа энэ нь хөлгийг эвдэрч, гэмтсэн эсэхийг шалгах зорилготой байсан ч удалгүй сувгийн удирдлага хөлгийн эздээс мөнгө нэхсэн билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл хөлөг болон хөлгийн багийнхан хоёр тал нэг тохиролцоонд хүрэхийг хүлээн байрандаа байсаар байгаа юм.

Харин энэ долоо хоногт хөлгийг эзэмшигч Японы “Shoei Kisen Kaisha” компани болон даатгагч “UK Club” нэгдсэн тохиролцоонд хүрч, гарын үсэг зурснаар асуудлыг аль болох түргэн шийдэж, хөлгийг суллахаар ажиллаж байна” хэмээн мэдээлжээ.

Энэ мэдээг хөлөгтэй цуг гацсан 25 энэтхэг далайчин бүхий баг болон тэдний гэр бүл баяртайгаар хүлээн авч, гэртээ харих өдрийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BUSINESSINSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж