Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Москвагийн бага хуралд илтгэл тавилаа

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Москвагийн бага хуралд илтгэл тавилаа

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Москвагийн бага хуралд илтгэл тавилаа

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил ес дэх удаа болж өндөрлөлөө.

Уг хуралд гадаад улс орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаач, шинжээчид оролцов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар Бага хуралд оролцогчдод хандан видео мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга А.Бортников нар илтгэл тавьж, олон улсын аюулгүй байдлын гол асуудлаар ОХУ-ын байр суурийг илэрхийллээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид илтгэл тавьсан бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Covid-19-тэй тэмцэх ажилд Монгол Улсын Батлан хамгаалах яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавив.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж