АНУ Тайванийг асуудал гэж харахаа больсон гэв

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

АНУ Тайванийг асуудал гэж харахаа больсон гэв

АНУ Тайванийг асуудал гэж харахаа больсон гэв
FILE PHOTO: A demonstrator holds flags of Taiwan and the United States in support of Taiwanese President Tsai Ing-wen during an stop-over after her visit to Latin America in Burlingame, California, U.S., January 14, 2017. REUTERS/Stephen Lam

Вашингтон Тайванийг Бээжинтэй харилцах харилцаанд нь тулгардаг саад бэрхшээл хэмээн харахаа больж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт эрх чөлөөтэй, нээлттэй дипломат харилцаа тогтоох боломж гэж үнэлдэг болсон гэв.

АНУ бусад орнуудын адил Хятадын нэг хэсэг гэгддэг Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй хэдий ч хамгийн том олон улсын түнш нь билээ. Үүнд сүүлийн үед Бээжин ихэд дургүйцэн эсэргүүцлээ тууштай илэрхийлж байгааг Жо Байден төдийлөн үл ойшоож байгаа юм.

Тайвань дахь де-факто элчин сайдын яамны орлогч дарга Рэймонд Грин энэ долоо хоногт Тайпэйд үг хэлэхдээ “Би бараг 20 жилийн өмнө анх энд ирж ажиллаж байхад Тайванийн хийж буй бүхэн Вашингтон, Бээжингийн харилцаатай холбоотой байв. Харин сүүлийн гурван жилд Тайванийн анхаарал бусад орнуудын эдийн засаг, ардчилсан институцад хандах болж, АНУ-тай хамтран ажиллахын тулд хүчин чармайлт гаргадаг болсон нь сайшаалтай. Ялангуяа бид Тайванийн түншүүдтэйгээ нэг ч удаа Хятадын талаар дурсалгүй уулзалт хийсэн тоогоо алдаж. Энэ бол АНУ, Тайванийн харилцаанд гарсан эерэг өөрчлөлтийн жишээ. АНУ Тайванийг Бээжинтэй харилцах харилцаанд учирдаг саад тотгор гэж үзэхээ больжээ. Харин эсрэгээр илүү шударга, аюулгүй, чинээлэг, ардчилсан дэлхийг бүтээхийн тулд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтран ажиллах боломж хэмээн үнэлдэг болсон” гэж ярьжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж