Цар тахлын нөлөө өндөр байгаа үед худалдан авалтаа аль болох онлайнаар хийх, зайлшгүй тохиолдолд төлбөр тооцоогоо зайнаас шилжүүлэхийг анагаах ухааны мэргэжилтнүүд, олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөсөөр байна. Иймээс ХХБ иргэд, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад ойртуулан дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий олон улсын VISA картыг хөнгөлөлттэй үнээр авах урамшуулалт аяныг 2 сарын хугацаанд зарласан билээ.
ХХБ-ны олон улсын VISA карт нь PayWAVE буюу зайнаас уншуулах технологи, EMV чип гэх мэт дэвшилтэд шийдлүүдээр дамжуулан төлбөр тооцоог тань найдвартай гүйцэтгэхээс гадна олон улсын 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн хаанаас ч таны гүйлгээг түргэн шуурхай дамжуулах болно. Мөн Та дотоодын төгрөгийн дансаа VISA карттайгаа холбосноор эх орондоо төлбөр тооцоогоо гүйцэтгэхээс гадна олон улсад ч ашиглах боломжтой байдаг.
Харилцагч Та өөрийн эрүүл мэндээ хамгаалж, цаг заваа хэмнэн, байгаа газраасаа www.etdbm.mn болон TDB ONLINE аппликейшний Карт захиалах цэсээр хормын дотор VISA картаа захиалж Улаанбаатар хотын хаана ч хүргүүлэн аваарай.
Хугацаа: 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал
Холбоотой мэдээ