ҮАБЗ хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудлаар хуралджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

ҮАБЗ хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудлаар хуралджээ

ҮАБЗ хүүхдийн мөнгийг олгох эсэх асуудлаар хуралджээ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, ажлаа хүлээн авсан. Ажлаа хүлээн авсныхаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/  хуралдааныг зарлажээ. Хуралдаан дөнгөж сая эхэллээ. ҮАБЗ –ийн өнөөдрийн хуралдаанаар ирэх сарын 1-нээс хэрэгжилт нь дуусах долоон төрлийн халамжаас алийг нь үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм.

Ингэхдээ 2021 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг ч мөн хэлэлцэх аж. Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгөнөөс бусад халамжуудыг зогсоохоо мэдэгдсэн билээ.

Харин  нийгэмд “ҮАБЗ гэдэг нь Монгол Улсын эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг болохоос биш Засгийн газрын хэлэлцэх ёстой асуудлыг  хэлэлцэх эрх бүхий байгууллага биш. ҮАБЗ-ийг цахилгаан, дулаан мэтийн жижиг асуудлыг шийдэх хэмжээнд харагдуулах нь  маш буруу. Монгол Улс эрхзүйт төртэй. Монголын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа бүгд хуулиар зохицуулагдсан хуулийнхаа хүрээнд асуудлыг шийддэг” хэмээн үзэх хэсэг бий. 

Энэ талаар хуульч Б.Мэргэн “ҮАБЗ-д өргөн цар хүрээтэй олон асуудал хамаардаг учраас  халамжийн асуудлыг  хэлэлцэж байгааг буруутгах аргагүй. Нөгөөтэйгүүр уг асуудлыг ҮАБЗ-өөр оруулах бус Засгийн газар өөрөө бие даан шийдвэрлэх бүрэн боломжтой. Өнөөдрийн энэ байдлыг харахад Засгийн газрын дэргэд ахиад нэг Засгийн газар байгаа юм шиг л харагдаж байна. Манайхаас өөр ямар ч улсад ийм юм байхгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай бол ҮАБЗ нь Ерөнхийлөгчийн засаглал дор явдаг. Парламентын засаглалтай бол Засгийн газрынхаа дор байдаг. Өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээд л явж байдаг. Өмнөх бүх аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хараад шийдээд явах юм бол хэрэгтэй үедээ биелүүлээд хэрэггүй үед нь хэн ч тоодоггүй. Тэгээд аюулгүйн зөвлөмжийг биелүүлээгүй учир хариуцлага тооцно гэхээр ямар ч хариуцлага тооцох заалт байдаггүй” хэмээв.

ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЗОГСОХ ДОЛООН ТӨРЛИЙН ХӨНГӨЛӨЛТ, АРГА ХЭМЖЭЭ

  1. Айл өрх, зарим аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна.
  2. Хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг алданги торгуулиас чөлөөлнө.
  3. Албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд, уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлнө.
  4. Худалдааны төв болон үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээсэлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон түрээсийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хувь хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулна.
  5. Хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх хүнсний будаа, ургамлын тос, өвлийг давахад шаардлагатай өвс, мал амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө. 
  6. Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгана. 
  7. ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэн тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт учруулахгүйгээр зээлдэгчийн төлбөрийн чадварт нийцүүлэн, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахтай холбоотой зохицуулалт хийх зэрэг долоон төрлийн хөнгөлөлт зогсоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж