Э.Амарбатын хэргийн шинэ баримт дэлгэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Э.Амарбатын хэргийн шинэ баримт дэлгэнэ гэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын нэр төр сэргээх шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14.30 цагт товлогдсон байсан ч хойшилсон юм. Учир нь С.Ганчимэгийн өмгөөлөгч Х.Гансүх   Э.Амарбатын буруутайг нотлох шинэ баримт гаргана гэсэн саналыг шүүгчдэд өгснөөр шүүх хурал энэ сарын 23-ны өдрийг хүртэл хойшиллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард өмгөөлөгч С.Ганчимэг нь Э.Амарбатыг өөрийг нь хүчирхийлсэн гэх мэдээллийг олон нийтэд мэдээлж, улмаар уг хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн шалгах хэлтсээс хянан хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон билээ. Үүний дараа Э.Амарбат өөрийнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр  С.Ганчимэгийг шүүхэд өгсөн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж