Цэргийн сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Цэргийн сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно

Эх орны чөлөөлөх дайны 65 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Монгол цэргийн музейд  өнөөдөр 10:40 цагаас болно. Тус үзэсгэлэнд дайны үеийн сэдэвт хөрөг зураг, тухайн үеийн дайчдын хэрэглэж байсан зэвсэг хэрэглэл зэрэг нийтдээ 150 орчим бүтээлийг дэлгэн үзүүлэх аж. Нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, чөлөөлөх дайнд оролцож явсан ахмадууд урилгаар оролцох юм байна. Мөн өнөөдөр 11:20 цагаас Зэвсэгт хүчний жанжин штабын байранд Сиерра Леон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцох 10 дугаар ээлжийн 150 албан хаагчид жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж