Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жо Байден баяр хүргэв | News.MN

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жо Байден баяр хүргэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жо Байден баяр хүргэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Жо Байден баяр хүргэв

Өнөөдөр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн баярын цахилгаанд:

“Монгол Улсын Ерөнхийлөгч

Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа

Хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс нутаг, дэлхий дахинд үлгэр жишээ болоод байна. КОВИД-19-ийг ялан дийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг томоохон сорилтуудыг ирэх сар, жилүүдэд даван туулах шаардлага манай хоёр улсад тулгарч байгаа бөгөөд эдгээр тулгамдсан асуудалд анхаарал хандуулан, Тантай хамтран ажиллах болсондоо миний бие баяртай байна.

Өнгөрсөн жилийн нөхцөл байдал амаргүй байсан ч манай хоёр улс стратегийн түншийн хувьд нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирлээ. Үүнд ирэх арван жилүүдэд Улаанбаатар хотын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Мянганы Сорилтын Сангийн усны төсөл зэрэг түүхэн төслүүд орж байна.

Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын ард түмэнд дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн явдалд чин сэтгэлийн талархал илэрхийлье. АНУ болон Монголын цэргүүд 18 жилийн турш Афганистан улсад мөр зэрэгцэн алба хаасан бөгөөд тус улс дахь ажиллагаа дуусгавар болж буй энэ үед бид хамтрагчийн хувьд үйл ажиллагаагаа өндөрлөж байна.

АНУ – Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 34 жил болсныг тэмдэглэхийн ялдамд хоёр улсын харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг харахад бахархалтай байна. Ирээдүйгээ харан, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан, Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд стратегийн түншлэлээ бэхжүүлэхдээ таатай байх болно.

Хүндэтгэсэн,

Ж.Р.Байден” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-25 192.82.80.170

Сонгуулийн дараа Хүрэлсүхийг тоосонгүй гэж донгосоод байсан нөхдүүд хараарай. Тангараг өргөхөөр нь баяр хүргэе хэмээн хүлээж байсан байна шүү

Avatar

бие даасан судлаач 2021-06-25 202.9.40.6

Монголын АН нам анхнаасаа АНУ-тай ойртож чадаагүй Хятадын атганд орсон, МАН ч гэсэн Хятадад, Оросод найдаж байгаа. Европын сэцэн үг байдаг " Нохой сүүлээ хөдлөгдөг болохоос сүүл нь нохойгоо хөдлөгдөггүй юм" үүнтэй санаа нь ижил Монгол сэцэн үг " Цэр цээжинд, бөөр бөгсөнд байдаг " гэдгийг бид ухан ойлгож санаж явбал өлзийтэй. Өөрөөр хэлбэл жам ёсны зүйлийг анхаарах- товчдоо учир шалтгаан, жам ёсны зүй тогтолыг сөргүүлж болохгүй.

Avatar

Баянзүрх дүүргийн иргэн 2021-06-25 202.9.40.6

дэлхийн чадварлаг хүмүүсийг соронзон мэт татаж АНУ манлайлах үүргээ хадгалахыг зорьж байгаа. Үүнд гол өрсөлдөгчид ОХУ, БНХАУ-д АНУ-аас дутуу нь хүний чадварыг бүрэн дүүрэн ашиглах менежемент нь дутаж байна. Жишээ нь дэлхий дээр гарсан шинэ патент, технологийн 90% нь АНУ-д үйлдвэрлэлд нэвтэрч байх жишээтэй. АНУ-г бараадсан орнууд Япон, Солонгос,Тайвань зэргийн орнуудад үйлдвэрлэл, технологи эрч хүчтэй хөгжин, үр дүнгээ өгч байна.

Avatar

Баянзүрх дүүргийн иргэн 2021-06-25 202.9.40.6

АНУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд "гуравдагч хөрш" гэдгийг хаалтанд хийж хэрэглэсэн нь цаад утгаараа нэг чухал снаа цухуйж байна. Ямагт тэргүүлэгч байх эрмэлзэлтэй АНУ стратегийн тэргүүлэгч түнш болон гэдэг зорилт тавьж байна. Эдийн засаг , технологийн хатуу өрсөлдөөнд хойрго, хоёр дугаарт, гурав дугаарт байхыг хүсэхгүй байгаа. Европыг түшиглэн дэлхийд тэргүүлж байснаа сэргээн, Төв Азид Монголыг анхаарах болно гэсэн мессеж өгч байна. Байгалийн нөөц болон хүний нөөцнөөс гадна,

Avatar

Байден ерөнхийлөгчид дуулгах нь 2021-06-25 202.9.46.97

Монголын Хулхи Еөк шүү !

Avatar

Зочин 2021-06-25 64.119.23.99

Mash buruu orchuulaad baih yum a. Utga sanaag n buren gargaagui Mongol heling baylag ugsiig ashiglahgui modon tug tag gesen baidalaar orchuulah sanaatai

Avatar

Зочин 2021-06-25 202.21.107.116

ЭНЭМУУ БАЙДЕН АН-Г НУХЧИАД ХАЯЧИХНА ГЭЖ АЙЖ БАЙГАА..

Avatar

Зочин 2021-06-25 124.158.96.72

За, яамай даа. Манай ерөнхийлөгч баяртай байгаа даа. Монгол Америкийн харилцаа хөгжих болтугай.

Avatar

Зочин 2021-06-25 66.181.184.155

Нэлээн том мэндчилгээ байна.

Avatar

Зочиг 2021-06-25 183.182.123.31

Хамгийн түрүүнд баяр хүргэлээ.

Avatar

Зочин 2021-06-25 66.181.161.69

Байден ёс төдий цөөн үгээр биш, маш тодорхой агуулгатай баярын үг ирүүлжээ!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж