Банк УТСАА АВДАГГҮЙ: Одоо яах вэ? | News.MN

Банк УТСАА АВДАГГҮЙ: Одоо яах вэ?

Банк УТСАА АВДАГГҮЙ: Одоо яах вэ?

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэх  Монгол ардын зүйр үг бий. Яарч, сандарсан үед утсаа авахгүй байх шиг хэцүү зүйл үгүй. Заримдаа түргэн тусламж, шуурхай дуудлагын төвүүд ачаалал ихтэйн улмаас хариу өгөхгүй байх тохиолдол гардаг. Тэдгээр шуурхай дуудлагын төвүүдийн ард асар олон хүн, их хэмжээний техник тоног төхөөрөмж ажиллаж, эрчим хүч, цахилгаан зарцуулж буй нь ойлгомжтой. ХААН Банкны 1800-1917 үйлчилгээний нэгдсэн төв л гэхэд өнгөрсөн онд 8 сая орчим хүнд үйлчилсэн тоо байдаг. Хөл хорио тогтоосон үед ч ажлын цагаа хэвээр үлдээн 24/7 горимоор үйлчилж байна. Гэхдээ нэг дор 100 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай төв зарим тохиолдолд ачааллаа дийлэлгүй “Холбох шугам чөлөөгүй байна” хэмээн хариулах тохиолдол гарсан хэвээр л байна. Ийм зүйл танд тохиолдож, банк утсаа авахгүй бол яах вэ? Хамгийн эхлээд албан ёсны вэб хуудаснаас мэдээлэл авах, сошиал сувгаар нь холбогдох гээд үзээрэй. Зөвхөн сошиал суваг ч гэлтгүй өөр бусад боломж бий тул банктай шуурхай холбогдох аргуудыг энэхүү нийтлэлд нэгтгэлээ.

  1. Сошиал сувгууд

Хэрэв утсаа авахгүй бол шууд чатлаарай. Бидний амьдарч буй дижитал эринд хэн бүхний уулзах гол талбар сошиал орчин болсон. Ярилцах хэрэг гарсан үедээ бид шууд дүрсээ харж дуудлага хийн, чат бичих нь хамаагүй хурдан, хялбар болохыг ойлгосон. Тэгвэл банктай холбогдох хэрэг гарвал чатлах тухай бодож үзсэн үү? Хэрэгтэй мэдээлэл, асуух зүйлээ бичээд үлдээчихэд тэр дороо хариугаа авчихна. ХААН Банкны албан ёсны (verified) фэйсбүүк, твиттер аккаунтууд шуурхай хариу өгдөг гэдгээрээ өндөр үнэлгээтэй байна. Фэйсбүүкээр дамжуулан шууд оператортой холбогдохоос өмнө чатботоос хэрэгцээт мэдээллээ авах боломжтой. Нэмж нэг зүйлийг хэлэхэд, хэрэв оператортой холбогдох утас, сүлжээ байхгүй тохиолдолд өөрт ойр байрлах Киоск төхөөрөмжөөр дамжуулан видео теллертэй холбогдож болно. Мөн захидал, харилцааны энгийн хэлбэр болох и-мэйл (help@khanbank@com) илгээх ч нээлттэй.

  1. Банктайгаа дотносъё

Бид банканд итгэж, санхүүгийн хэрэгцээгээ бүгдийг нь даатгадаг атлаа банктайгаа илүү дотносож, үйлчилгээг ухаалгаар авахын тулд багахан зэргийн хүчин чармайлт гаргаж яагаад болохгүй гэж? Үүний тулд и-мэйлээр мэдээлэл хүлээж авах тохиргоог идэвхжүүлж, сошиал хуудсыг нь дагах зэрэг хэдхэн үйлдлийг хийхэд л болно. Мөн интернэт банк, мобайл банк үйлчилгээ болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан заавал хэн нэгэнтэй холбогдоод байлгүй бүхнийг өөрөө шийдэх боломж нээлттэй байдаг. Khanbank.com вэбсайтаар орж бусад харилцагчдын түгээмэл асуудаг асуулт дунд танд тулгарсан асуулт байгаа эсэхийг харж, хариултаа авч болно. Мэдээж, өөрийн холбоо барих мэдээлэл өөрчлөгдсөн даруйд банкандаа мэдэгдэж, тэмдэглүүлэх нь зүйн хэрэг. Ингэснээр банкны зүгээс албан ёсоор мэдээлж буй аливаа мэдээллээс хоцрохгүй, өөрт хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээг шууд хүлээн авч чадна. Санхүүгийн сахилга бат, эдийн засгийн төлөв байдал гээд мэргэжлийн банкируудаас асуух зүйл ер нь мундахгүй. Та банктайгаа хэдий чинээ дотносно, төдий чинээ мэдээлэлд ойртож, энэ харилцаан дээр ялагч болох боломжтой.

  1. Сурталчилгаа юу? Хэрэгтэй мэдээлэл үү?

Банк зөвхөн танд л зориулж мэдээлэл хүргэхээр өдөр бүр хичээн ажиллаж байдаг. Үүний тулд бүхэл бүтэн баг тогтмол ажиллуулж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тухай мэдээллийг суваг бүрээр түгээдэг. Иймд цаг тутам урсах энэ их мэдээллийн урсгал дундаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах нь чухал. И-мэйлээр ирсэн мэдээлэл бүрийг нээж үзэлгүй, гарчиг хэсгээс танд хэрэгтэй үгүйг нь хараад нээхээ шийдэж болно шүү дээ. Телевизийн сувгийг ухрааж үздэг болсноос хойш реклам гарах бүрт гүйлгэж орхидог нэгэн танил маань байдаг юм. (Тэрээр энэхүү үйлчилгээг нэвтрэхээс өмнө реклам гармагц шууд сувгаа сольдог байв.) Нэг удаа гудамжинд тааралдаж, утсаар холбогдох тухай тохиртол сар бүр утасны төлбөрт их мөнгө зарцуулдаг тухайгаа гомдоллов. Ямар багц сонгосныг нь асуухад тэрээр үүрэн телефоны компаниудын багцын үйлчилгээний тухай огт мэдэхгүй байв. Хэрэв өөрт тохирсон багцаа зөв сонгож чадвал сар бүрийн төлбөрт багахан мөнгө төлж, хэрэглээгээ ухаалаг шийдэж болохыг хэлэхдээ л түүний реклам огт үздэггүйг санасан юм. Энэ жишээнээс та реклам ч гэсэн хэрэгтэй мэдээлэл агуулдаг гэдгийг олж харж болно. Өнөөдөр үнэн бодит мэдээллийг авч чадвал маргааш хэн нэгэн рүү утас цохих шаардлага гарахгүй шүү дээ.

  1. Сураг сонсох нь ээ

Арын айлын авсан алаг өнгөтэй гангар шаазанг манайх ч бас авна гэдэг мэдээж утгагүй. Яг л үүнтэй ижил ам дамжин сонссон сурагт автаж, шийдвэр гаргах нь хэзээд эрсдэлтэй. Мэдээллийг бодит эсэхийг шалгаж, ямар эх сурвалжаас мэдээлсэн болохыг тодорхойлсны дараа итгэх, шийдвэр гаргах нь чухал. Өнгөрсөн жил АНУ-ын Норфэстэрнийн их сургуулийн Дата аналитикс хөтөлбөрийн судлаач, доктор (Ph.D) Я.Борчулууны хийсэн “Фэйсбүүк сүлжээнд монгол хэл дээр тархсан хуурамч мэдээний судалгаа”-нд давхардсан тоогоор 300 орчим хуурамч аккаунт худал мэдээ түгээж байгаа тухай дурджээ. Эдгээр аккаунтаас түгээсэн хуурамч мэдээллийг хуваалцсан буюу шэйрлэсэн тоо нь 222,000 хүрсэн нь хуурамч мэдээнд хүмүүс итгэж, хариу үйлдэл үзүүлж буйн илрэл юм. Иймд сургаар үг хийж, судалгаагүй мэдээлэлд итгэхгүй байх нь худал, үнэнийг дэнслэхэд тань тусална. Худал мэдээлэлд автаж, хуумгай шийдвэр гаргахгүйн тулд бодит эх сурвалжийг нягталж байна уу. Банк хэзээд өөрийн албан ёсны хаяг, баталгаажсан сувгаар мэдээлэл хүргэдэг болохыг санаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж