Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна | News.MN

Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Соёлын яамны дэд сайд  М.Батбаяр, Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар оролцов. Наадмын комиссоос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулна хэмээн мэдэгдэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан бүтэн жил үргэлжлэх 45 арга хэмжээний 10 тэрбум төгрөгийн төсвийг Үндэсний их баяр наадмын төсөвтэй хольж, хутган, андуурч байгаа асуудлыг залруулах хэрэгтэй хэмээн НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хэллээ.

Өмнөх жилүүдийн наадмын төсөв 2.8-аас гурван тэрбум төгрөгийн хооронд байсан. Энэ жил ч тус төсвөөс хэтрүүлэхгүй цахим наадмыг хийнэ хэмээн Соёлын дэд сайд М.Батбаяр мэдэгдсэн юм. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуулиар заагдсан хугацаанд арга хэмжээг зохион байгуулах аж. Наадмын комиссын зүгээс Ардын хувьсгалын 100 жилд зориулсан бүтэн жилийн арга хэмжээний төсөв болоод Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх төсвийг салгаж ойлгохыг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдээс хүслээ.

Наадамд оролцох оролцогчдыг вакцины хоёрдугаар тунд бүрэн хамруулсан бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухай бүрд нь хийх, оролцогчдод хэрэгтэй амин дэм, витаминаар хангаж ажиллана хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-25 66.181.161.53

МӨНГӨӨ ЭРҮҮД МЭНД ЗАРЦУУЛААЧ АЖИЛ ХИЙЖ БГАА АЖИЛЧИД УНЛАА ТА ЯМАР ИХ НААДДАГ ХҮМҮҮС БЭ ХҮНД АМЬДРАЛТАЙ ХҮН ЦАГААР НЭМЭГДЭЖ БНА

Avatar

Зочин 2021-06-25 64.119.20.126

МОНГОЛЧУУД СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ФЕОДАЛЫН НААДМЫГ ЖИНХЭН УТГААР НЬ ХИЙЖ БАЙНА. КОРОНА НЭРЭЭР АРД ТҮМНИЙГ АЙЛГАЖ ГЭРТ НЬ ХОРЬЖ БАЙГААД НОЁЛОГЧ АНГИЙН ХЭДХЭН ТӨЛӨӨЛӨЛ ДУРААРАА НААДДАГ БОЛЛОО

Avatar

Зочин 2021-06-25 64.119.20.126

МОНГОЛЧУУД СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ДАОААЛАН ФЕОДАЛЫН НААДМЫГ ЖИНХЭН УТГААР НЬ ХИЙЖ БАЙНА. КОРОНА НЭРЭЭР АРД ТҮМНИЙГ АЙЛГАЖ ГЭРТ НЬ ХОРЬЖ БАЙГААД НОЁЛОГЧ АНГИЙН ХЭДХЭН ТӨЛӨӨЛӨЛ ДУРААРАА НААДДАГ БОЛЛОО

Avatar

Зочин 2021-06-25 203.91.115.37

Морио хүүхэдгүй уралдуул Бөхөө масктай зайнаас барилдуул

Avatar

Зочин 2021-06-25 64.119.20.118

Ноовшуудаа гэж, ийм төр засгийг сонгосон ноовшуудаа гэж бас,

Avatar

zochin 2021-06-25 202.55.188.33

энэ пяхлунууд заавал наадам хийж мөнгө идэхгүйл бол өлсөж үхэхгээд байгаа шуналын туламнууд юм байхдаа. хайран мөнгө, энэ мөнгөөр хичнээн амьсгалын аппарат авах байсан бол, хичнээн хүнийг эмчлэх эм тариаг авч амийг нь аварч болох байсан бол, гэрээр байгаа хүмүүс эмний мөнгөгүй үхэж байхад энэ пяхлуунууд ийм мэтгэлгүй, харгис байгаа юм шүү сдануудыг тэнгэр ниргээсэй.

Avatar

Zochin 2021-06-25 64.119.18.44

Bayar naadam bolimoor yum ard irged ni uwchin zovlon hetsuu bhad yun bayar naadam naad munguu em emnelegiin heregsel waktsin da zartsuulaach ee

Avatar

Зочин 2021-06-25 202.179.25.125

100 жилд төрийн одон медаль цол тэмдэг авсан нь нэг удаа өөрт байгаа дээл гоёлоо өмсөөд үнэ хөлс нэхэлгүйгээр өөрсдийн унаагаараа аятайхан цуварч очоод концертоо тоглочих байлгүй

Avatar

Ээж 2021-06-25 66.181.179.238

Наадам цуцлахыг шаардья. Ард түмэнд өмнөх жилүүдийн бичлэг эвлүүлээд үзүүлэхэд хэн ч эсэргүүцэхгүй. Тэр их мөнгөөрөө амьсгалын аппарат өөр хэрэгтэй юманд зарцуулах ёстой.

Avatar

Ккк 2021-06-25 66.181.191.137

Өө тэг тэг, зурагтаар ч бараг үзэх хүн олдохгүй биз дээ ккк

Avatar

Иргэн 2021-06-25 66.181.179.238

Эд нарт хүн үзэх нь хамаагүй. Өөрсдөө бодитоор үзэнгээ мөнгө идэх гээд байгаа нь маш том эмгэнэл

Avatar

Зочин 2021-06-25 202.9.40.198

Зүгээр л өнжиж болдоггүймүү мөнгө л идэх арга шдээ. Наад их мөнгөөрөө энэ цар тахалтай тэмцмээр, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлмээр байна. н**ш юмаа Соёлын сайдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж