Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Соёлын яамны дэд сайд  М.Батбаяр, Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар оролцов. Наадмын комиссоос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулна хэмээн мэдэгдэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан бүтэн жил үргэлжлэх 45 арга хэмжээний 10 тэрбум төгрөгийн төсвийг Үндэсний их баяр наадмын төсөвтэй хольж, хутган, андуурч байгаа асуудлыг залруулах хэрэгтэй хэмээн НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хэллээ.

Өмнөх жилүүдийн наадмын төсөв 2.8-аас гурван тэрбум төгрөгийн хооронд байсан. Энэ жил ч тус төсвөөс хэтрүүлэхгүй цахим наадмыг хийнэ хэмээн Соёлын дэд сайд М.Батбаяр мэдэгдсэн юм. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуулиар заагдсан хугацаанд арга хэмжээг зохион байгуулах аж. Наадмын комиссын зүгээс Ардын хувьсгалын 100 жилд зориулсан бүтэн жилийн арга хэмжээний төсөв болоод Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх төсвийг салгаж ойлгохыг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдээс хүслээ.

Наадамд оролцох оролцогчдыг вакцины хоёрдугаар тунд бүрэн хамруулсан бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухай бүрд нь хийх, оролцогчдод хэрэгтэй амин дэм, витаминаар хангаж ажиллана хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж