Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөлөө | News.MN

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөлөө

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөлөө

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөлөө

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг хэлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдсэнээр тангараг өргөх ёслол эхэллээ.

Ёслолын эхэнд бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Төрийн ордны “Их Монгол” танхимын тайзнаа байраа эзлэв. Дараа нь УИХ-ын дарга шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг тангараг өргөхийг урилаа.

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх индэрт очиж, Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг дээдлэн дуудав. Үүний дараа шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангаргийн бичигт гарын үсэг зурж, УИХ-ын даргад гардууллаа.

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгчийг Төрийн далбаанаас адис авсны дараа бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр өргөн барив. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адис аваад ширээндээ залав.

Үүний дараа иргэд, сонгогчдыг төлөөлж, БНХАУ, ЗХУ-ын баатар, “Чингис хаан” одонт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэн үг хэлж, хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барилаа.

Ийнхүү бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард түмэндээ хандан үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад амжилт хүсэж, шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэн үг хэлснээр тангараг өргөх ёслол өндөрлөсөн юм.

Тангараг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн Ёслол, Хүндэтгэлийн Их танхимд хүрэлцэн ирж, Төрийн их цагаан туганд хүндэтгэн ёслов.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-25 202.9.46.94

МУУ ЭР ШҮҮ. ГЭХДЭЭ СҮ ЭЭС АРАЙ ДЭЭР БАЙХ. СҮ ГЭЭ ХАМГААЛААД НААЧИХНАА

Avatar

зочин 2021-06-25 202.126.89.209

Эх сурвалж:PRESIDENT нь хариуцлага муу байна.Юун БНХАУ -ын баатар билээ.

Avatar

Зочин 2021-06-25 43.242.243.68

Хууль дүрэм нь үйлчлээд, төрийн байгууллагууд нь илт хууль бус үйлдэл хийгээгүйсэн бол энэ хүн Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Ганбаатарыг алийг нь ч барахгүй байсан. Эдгээр хүмүүсийг элдэв булхай луйвараар холдуулж байгаад өрсөлдөгчөө өөрөө сонгож , Ерөнхийлөгч ухааны юм болж байгаа юм биз дээ. ҮНЭН гэдэг ХАТУУ даа…

Avatar

Зочин 2021-06-25 202.9.40.218

Шинэ Eрөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмний захиалгаар гарч ирсэн хүн. Одоо л шудрага ёс тогтож, ард түмний нуруу тэнийх болно. Харалган хүмүүс, нам дагаж мөнгө идсэн, баялагаа гадныханд үнэгүй шахуу өгч өөрсдөө баяжсан хүмүүс хамгийн их айж байгаа.

Avatar

ЗОЧИН 2021-06-25 59.153.86.82

МУ-ын ШИНЭХЭН ТҮҮХЭН ДЭХЬ "ХАР БААСАН ГАРАГ"

Avatar

Иргэн 2021-06-25 112.72.10.34

Олон түмний х****л зүхэл идэн байж, хууль ёсыг уалндаа гишгэн, хулгай луйвраар гарч буй энэ хүн яана гэсэн бодол агуулж явдаг юм бол?

Avatar

Зочин 2021-06-25 66.181.161.113

куццаа хүүк банди аа

Avatar

Зочин 2021-06-25 66.181.176.217

БНХАУ-ын баатар гэж юугаа бичиж байгаа юми вэ

Avatar

Dorz 2021-06-25 83.25.143.142

Dahiad neg gemt heregten hulkh hurandaa sagsuu terbumtan ZDUchin eronhiilegch bolloo uneheer gashuudlyn odor

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж