"Энгийн хувцастай цагдаа нар хүчээр машинд суулгасан"

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

"Энгийн хувцастай цагдаа нар хүчээр машинд суулгасан"

"Энгийн хувцастай цагдаа нар хүчээр машинд суулгасан"

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр/2021.06.25/ боллоо. Ёслолын үеэр Зон олны намын дарга Э.Одбаяр тэргүүтэй зарим иргэдийн төлөөлөл энэ өдрийг “Үндэсний гашуудлын өдөр” хэмээн жагсаал хийхээ мэдэгдээд байсан юм. Гэвч түүнийг гэрээсээ гарч явахад нь цагдаагийн байгууллагаас албан хүчээр авч явж, саатуулж байгаа бичлэг цахим орчинд цацагдав.

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулга авахад "Э.Одбаярын тухайд цагдаагийн байгууллага дээр өмнө нь гаргасан асуудлаар зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан. Түүнээс цагдаагийн байгууллагад дуудаж, олон удаа тайлбар авах гэсэн боловч ирээгүй тул очиж, авч явсан. Мөн С.Зоригийн хөшөөний хажууд бүртгэлгүй цуглаан болсон учраас цагдаагийн байгууллагаас шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлсэн хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс зөрчлийг таслан зогсоож, тайлбар авсан байна. Эдгээр хүмүүсээс тайлбар авсны дараа явуулна" гэдэг хариултыг өгчээ.

Э.Одбаяр өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр Үндэсний гашуудлын өдөр Төв талбайд 11.00 цагаас иргэд очиж нас барагсаддаа хүндэтгэл үзүүлнэ" хэмээн мэдэгдсэн боловч цагдаагийн алба хаагчид гэрийнх нь үүднээс баривчилж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан юм.

ЗОН ОЛНЫ НАМЫН ДАРГА Э.ОДБАЯР:

-Өчигдөр орой хоёр цагдаа манайд ирсэн. Би аюулгүй байдлын үүднээс гар утсаараа бичлэг хийсэн. Манай гэрийн гадаа цагдаа нар хоносон. Би өглөө 10.00 цагт гэрээсээ гарах гэж байхад хоёр энгийн хувцастай цагдаа ирээд юм тодруулъя гэсэн. Асууж тодруулах зүйл байвал үндэслэлээ тайлбарла гэхэд тайлбарлаагүй. Ингээд намайг гэрээсээ гараад явж байхад энгийн хувцастай цагдаа нар, энгийн автомашинд суулгасан. Сая мэдүүлэг өгөөд гарч ирлээ. Мэдүүлгийн үеэр “Талбайгаас уу эсвэл С.Зоригийн хөшөөнөөс баригдаж ирсэн үү” гэж асуусан. Би бол гэрийнхээ үүднээс баригдсан. Ойролцоогоор 3-4 цагдаа хувцас хунар, хүзүү ам урсан. Хэрэв надад асуудал байгаа бол үндэслэл шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Би хүрээд л ирнэ. Гэтэл энгийн хүмүүс баривчлаад хүчээр машинд суулгаад аваад явлаа. Мэдүүлэг авсан цагдаа нь ч асуудлаа мэдэхгүй байна.

ӨМГӨӨЛӨГЧ Б.МЭРГЭН:

-Баривчлах, цагдан хорих гэдэг нь хүний эрхийг зөрчиж буй хамгийн хүнд хэлбэр. Энэ асуудлыг заавал шүүхээр шийддэг. Зарим онцгой тохиолдолд цагдаа нар өөрсдөө баривчилдаг. Гэхдээ тэр даруйдаа прокурорт мэдэгдэж, шүүхээс шийдвэр гаргадаг. Жагсаал, цуглаан хууль бусаар зохион байгуулсан ч гэсэн хуульд цагдаагийн хүч ашиглан тараана гэж заасан байдаг. Тэрнээс биш баривчилж, хорино гэж байхгүй. Практик дээр л ийм жишиг тогтлоо. Талбайгаас, гэрээс нь гээд янз бүрээс л барьсан байна. Барьсан цагдаа нар болон мэдүүлэг авч байгаа нь цагдаа нар нь өөр байна.

КОМЕДИАН Д.АМАРТҮВШИН:

-Гэр рүүгээ харьж яваад “Хөөе халдвар хамгааллаа дэглэмээ баримтлаач ээ. Ичээчээ ич” гээд орилсон чинь цагдаа барьчихлаа. УОК-ын журам тэнд үйлчлэхгүй хэдэн цагдаа, цэрэг зогсоод үүнийгээ дагаад үзэж байгаа иргэд нь зай барихгүй байсан. Би бол ганцаараа явж байгаад л “Болиоч ээ” гээд л орилсон. Цагдаа нар нь ч хүмүүст шаардлага тавихгүй. Тэнд зогсч байсан цэргүүдийн хамаг хөлс нь гарчихсан хэцүү л байсан. Би бол саатуулагдсан үндэслэлээ ойлгохгүй байна. Уг нь өдөр бүр 11.00 цагийн мэдээгээр бие биедээ шаардлага тавь гэдэг. Би У.Хүрэлсүх гуайд л шаардлага тавилаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж