Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.06.24/ зарлиг гаргаж, “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын баатар цолоор шагнажээ. Ерөнхийлөгчийн зарлигт “Монголын ард түмэн бидний Ардчилсан шинэ Үндсэн хуулиараа даяар олноо тунхаглан зарласан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бээр монгол хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэлээр баталгаажиж, оюун санаанд оршиж байна. Өнөөгийн бидний үнэтэй бүхэнд уриалан дуудаж, ард нийтээрээ уухайлан дэмжсэн Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг Ардчилсан Монгол Улсын нийт ард түмэн хүртэх бүрэн эрхтэй гэж үзсэн” хэмээн онцолсон байна.
Дашрамд дурдахад, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.06.25/ тангаргаа өргөснөөр Х.Баттулга Ерөнхийлөгчийн “сэнтийгээ” хүлээлгэн өглөө. Тэрбээр нэг сарын хугацаанд 18 мянган хүнд шагнал гардуулсан гэх албан бус мэдээлэл бий.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ