Тасалбар шаглах асуудлыг зогсооно

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Тасалбар шаглах асуудлыг зогсооно

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор Замын-Үүд, Дорноговь чиглэлийн галт тэргээр урд хөршийг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Төмөр замын Удирдах газраас ачаалал ихэссэн энэ үед вагоны тоогоо гурваар нэмэгдүүлж, 27 вагон зорчигчдод үйлчлэх болжээ. Дээрх нэмэлт вагонуудыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн бөгөөд лхагва, бямба гаригуудад зорчигчидод үйлчлэх юм байна. Замын-Үүдийн чиглэлд өдөртөө 2100-2200 хүн зорчдог бөгөөд нэмэлт вагонд 200 гаруй хүн суух боломжтой болж байгаа аж.

Түүнчлэн зорчигчдын ачаалал нэмэгдэж байгааг далимдуулан тасалбар шаглагчид зохиомол үнийг хөөрөгдөл үүсгэж, өндөр үнээр шаглах ауудал гарсаар байгаа аж. Уг нь галт тэргээр зорчиход тасалбарыг иргэний үнэмлэхтэй тулгадаг ч өндөр үнээр тасалбар худалдан авсан иргэдэд хатуурхаж чаддаггүй гэдгийг шагийнхан анддаггүй бололтой. Тиймээс Төмөр замын Удирдах газраас уг асуудлыг таслан зогсоох, иргэдэд зөв мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр “Улаанбаатар” өртөөн дээр сэтгүүлчдэд нээлтэй арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

П.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж