1. Хайртыгаа утсаар ярьж байхад нь та …
b. Огт санаа зоволгүй, хийж байсан зүйлээ үргэлжлүүлнэ
c. Хэн ярьж байгааг шууд асууна. Эсвэл салаа утсаар яриаг нь сонсоно
2. Хэрэв хэн нэг хүн хайртыг чинь хэн нэгэнтэй хоёулхнаа байхыг харсан гэж хэлвэл та …
a. Өөрт чинь ямар ч хамаагүй мэт үл тоомсорлоод өнгөрнө
b. Дараа нь эвтэйхэн үеийг тааруулаад хайртаасаа энэ тухай лавлаж асууна
c. Шууд л хайрт руу ярьж, хэн юу вэ гэдгийг нь нэг бүрчлэн шалгаана
3. Найз залуу чинь хувийн тэмдэглэл хөтөлдөг ч танд үзүүлдэггүй бол …
a. Нууцаар уншина
b. Хайртыгаа хувийн эрх чөлөөгөө эдлэхэд нь саад болохгүй
c. Түүнээс өдрийн тэмдэглэлээ өгч уншуулахыг шаардана
4. Хэрвээ хэн нэгэн танихгүй хүн хайртад чинь хайрцагтай чихэр өгвөл та …
a. Хэн өгснийг нь асууна
b. Огт анзаарахгүйгээр хамтдаа амтархан иднэ
c. Хайрцагтай чихрийг тэр чигээр нь хог руу чулуудна
5. Хайртыг чинь хүн магтахад та дуртай юу?
a. Түүнийг миний дэргэд хүн магтахад би тэсвэрлэдэггүй
b. Түүнийг бусад хүн магтахад надад маш сайхан байдаг
c. Заримдаа ч зүгээр л дээ
6. Бүжигт наадам дээр хайрт чинь тантай нэг удаа хамт бүжиглэлгүй, өөр хүнтэй бүжиглэлээ …
a. Байдаг л зүйл. Үүнд анхаарлаа хандуулахгүй
b. Бүжиглэж байхдаа түүнтэй юу ярьсныг нь асууна
c. Хэдийгээр надад эвгүй байсан ч ил гаргахгүй
7. Хайрт чинь гэртээ их оройтож ирлээ. Та …
a. Ирэнгүүт нь хаана, хэнтэй, юу хийснийг нь асууна
b. Сэтгэл амарч, түүнийгээ баяр хөөртэй угтана
c. Бөөн шуугиан дэгдээж, түүнд жинхэнэ үзүүлээд өгнө. Маргаашнаас нь гэхэд л мөрдөж эхэлнэ дээ.
8. Олон хүн цугларсан газар та хайртыгаа эсрэг хүйсийн тун сайхан нэгэнтэй танилцуулах гарцаагүй шаардлага гарлаа. Та …
a. Шинэ танилд нь хайртыг маань оролдох хэрэггүй гэдгийг анхааруулна
b. Зөвхөн найз маань хүссэн тохиолдолд л танилцуулна
c. Хоорондоо харилцаа холбоотой гэдгээ шинэ танилд огт мэдэгдүүлэхгүй
9. Хэрвээ та хайрттайгаа хамт айлд зочлох болвол …
a. Түүнээс алхам ч холдохгүй
b. Бусад зочидтой хөгжилдөн цэнгэнэ
c. Түүнийг хэнтэй ярьж, юу хийж байгааг нь оройжингоо мөрдөнө
10. Хайрт чинь шинэ хувцас юм уу өөр зүйл худалдаж авах гээд танаас зөвлөгөө хүсвэл …
a. Өөрийнх нь сонгосон, таалагдсаныг нь дэмжинэ
b. Бүх зүйлийг нарийвчлан хэлэлцэнэ
c. Яахав, ганц хоёр санал хэлж болох л юм. Гэхдээ өөрөө л мэднэ биз.
Оноогоо нэгтгээрэй
A B C
1 2 1 3
2 1 2 3
3 3 1 2
4 2 1 3
5 3 1 2
6 1 2 3
7 2 1 3
8 3 2 1
9 3 1 2
10 1 3 2
10-17 оноо: Зөөлөн ааш, сайхан сэтгэл, итгэмтгий зан. Хардалт гэж юу юм бэ? Та дэндүү сайхан зантай юм. “Итгэ, гэхдээ шалга” гэж үг байдгийг танд сануулъя. Хамгийн энгийн болгоомжлол гэсэн зүйлийг мартсанаар та гэнэт нэг өдөр өөрийн чинь сайхан сэтгэл, итгэлийг чинь ашиглан, таныг хуурч байгааг олж мэдвэл тун хэцүү зүйл болно. Үүнээс болж та хүнд итгэх итгэлээ ч бүрмөсөн алдах аюул тулгарч магад.
18-24 оноо: Та хайртыгаа өчигдөр орой хэнтэй, хаана, юу хийж байсныг олж илрүүлэхийн тулд хувийн мөрдөгч хөлслөхгүй л дээ. Таныг хардалтын түвшин боломжийн хэмжээнд байна. Гэхдээ та үе үе асч байж мэдэх л юм. Тиймээс биеэ барьж, элдвийн ааш гаргахгүй байхыг бодоорой. Энэ бол таны хувьд хайрттайгаа төгс төгөлдөр сайхан харьцаатай байх баталгаа чинь шүү.
25-30 оноо: Та Шекспирийн зохиолоос уншиж байсан уу? Та бол ердөө л амилсан Отелло юм. Та эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хардаж, уурлаж, аймшигтай болдог юм байна. Ингэх нь танд ашигтай гэж үү? Хэмжээ хязгаар, утга учиргүй хардалтаасаа болоод та өөрийгөө ч, өөртэй чинь хамт байгаа хүний ч амьдралыг там болгон хувиргах нь. Ингэхэд цаадах чинь одоо тантай хамт байгаа юу?