Хайр яагаад алга болдог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Хайр яагаад алга болдог вэ?

“Би чамд хайргүй”   магадгүй бидний сонсож болох хамгийн аймшигтай үг  байх.  Ялангуяа  сэтгэлээ зориулсан хүнээс сонсох бүр ч хэцүү. Амьдралынхаа эцсийн мөч хүртэл хамт байна гэж итгэж байсан хүн нэг л өдөр сэтгэлээ буруулаад яваад өгөх ямар байх нь мэдээж. Яагаад ийм зүйл болчихов оо гэж өөрөөсөө асууна.  Ийм байдалд орохгүй байхын тулд яах ёстой байсан гэж ?

Тэр уйдсан

Тэр нэгэнт хайргүй болсон гэж хэлсэн бол танаас уйдсан гэсэн үг. Удаан хамт амьдарсны  дараа  хосууд  бүх зүйл номондоо орж, харьцаа нь бат бөх болсон гэж тайвширдаг нь дотно харьцааг  нэгэн хэвийн уйтгартай болгодог.  Ялангуяа хамт амьдардаг хосууд нэг нэгнийхээ  үйлдэл, үг яриаг хүртэл таамагладаг болно. Хамтдаа сэрж, ажилдаа явцгааж, өдөр нь бие биетэйгээ утсаар ярина.  Дараа нь гэртээ ирж, оройн хоолоо идээд, оройг зурагтаа үзэж өнгөрөөнө. Бие биенээ үргэлж хажууд бана гэдгийг мэдрэх нь хамгийн сайхан нь. Харин энэ бүхэн өдөр болгон давтагдаад ирэхээр уйтгартай санагдах нь гарцаагүй. Нөгөө талаар хэн нэгэнд нь  залхмаар санагдаж, урьдын халуун дотно байсан үеийг өөрийн эрхгүй  үгүйлэхэд хүргэнэ.

Нэгэн хэвийн уйтгартай байдалтай тэмцэхийн тулд харьцаандаа шинэ агаар оруулах хэрэгтэй. Тухайлбал түүнийг хоолоо хийж, зурагт үзнэ гэсэн бодолтой гэртээ ирэх үед хамтдаа гадуур гарч хооллоё гэж хэл. Хайртыгаа огт санамсаргүй байхад нь гэнэтийн бэлэг барь. Мөн дотно харьцаанд секс чухал гэдгийг бүү мартаарай.  Секс хийхэд тохиромжгүй үе гэж байхгүй. Түүний хувьд бас л гэнэтийн бэлэг байх болно.

Та түүнийг тоохоо больсон юм биш биз

Түүнийг хайр халамжаар дутаагаагүй гэж таныг бодож байхад тэр өөр зүйл бодож байж болно. Зарим эмэгтэйчүүд сэтгэлийг нь юу зовоож байгааг хэлэхээсээ илүү дотроо хадгалсаар байдаг. Тэднийг ойлгоход хэцүү гэдгийн шалтгаан энэ ч байж мэднэ. Өөрт чинь хэлэхгүй байгаа ч нэг л юм болохгүй байгааг та  анзаарна. Тэр хүүхэд шиг  тунирхуу болж гомдоллох нь ихэснэ.  Гэхдээ түүнийг хамгийн жаргалтай хүн болгох эсэх нь танаас хамаарна.  Түүнийгээ хайрлаж халамжил.

Тэр өөр хүнтэй болсон

Сэтгэлээ буруулсан шалтгааны цаана өөр хэн нэгэн байх нь цөөнгүй.  Эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд бат бөх харьцаандаа сэтгэл хангалуун байдаг ч  хайр санамсаргүй ирдэг.  Энэ учрал нь хамт ажилладаг хүн, эсвэл эртний найз хэн байх нь цөөнгүй.  Хайртай хүнээ хэн нэгэнд алдаж байгааг  харах амаргүй байх нь мэдээж.  Иймэрхүү хайрын гурвалжинд  хэн нэг нь сэтгэлийн шархгүй үлдэх нь ховор.  Хэрэв хайртай хүн чинь нэгэнт л сэтгэлээ буруулж өөр хүнтэй болсон бол үүнийг хүлээн зөвшөөрч, түүнийг явуулах хэрэгтэй.

Тэс өөр хүмүүс

Бүх зүйл өөрчлөгддөг. Олон жил хамт амьдарсан нэгнээ танихгүй  болох  үе ч заримдаа бий.  Хайргүй болдог шалтгааны нэг нь  хосууд өөр өөр хүсэл мөрөөдөлтэй, зорилготой байдагтай холбоотой.  Эсвэл магадгүй та өөрөө ч танихын  аргагүй өөрчлөгдсөн байж болно. Хайртай хүний чинь  зарим нэг сул тал таны үзэн яддаг зүйл болсон байж ч магад. Түүнийг буцааж авчирахын тулд түүнтэй ярилцаж,  юунаас болж байгааг олж мэд.  Хэрэв таны зан араншин үүнд буруутай бол өөрийгөө өөрчлөхийг хичээ.

Юу болж төгсөх бол..

Онцгой шалтгаангүй байсан ч заримдаа бүх зүйл дуусах нь бий.  Хайр  сэтгэл ч байхгүй  болно. Юунаас болоод байгааг ч хэн хэн нь ойлгохоо больж, ойлгохыг  ч хүсэхгүй.  Ийм үед хэдийгээр муудалцаж маргалдахгүй ч хамт байх нь жаргал биш дараа болж байгаа бол зүгээр л бие биенээсээ холдох хэрэгтэй.

О.  Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж