Согтуурсан үедээ төөрсөн эмэгтэйг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ | News.MN

Согтуурсан үедээ төөрсөн эмэгтэйг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Согтуурсан үедээ төөрсөн эмэгтэйг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Согтуурсан үедээ төөрсөн эмэгтэйг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.06.24/ ахуйн гал түймэр, усны ослоос гадна төөрсөн сураггүй болсон талаар цөөнгүй дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал,  Онцгой байдлын алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хар бэлчир гэдэг газар иргэн Б, Д нар согтууруулах ундаа хэрэглэж, улмаар маргалдсан байна.

Иргэн 34 настай эмэгтэйг төөрсөн тухай дуудлага өнгөрсөн шөнө 01.08 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу алба хаагчид эрлийн ажиллагаа явуулж,  35 настай эрэгтэй Д-г согтууруулах ундаа хэрэглэсэн байхад Хар бэлчир гэх газраас 02.00 цагийн үед эсэн мэнд олжээ. Мөн 34 настай эмэгтэй Б нь согтуурсан үедээ төөрч,  алба хаагчид үүрийн 04.30 цагийн үед Мухарын-Ам гэдэг газраас эсэн мэнд олжээ. Иргэн Б-г  Шарын гол сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.  Мөн өдөр бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймловол, 

  • Увс аймгийн Увс аймгийн Ховд сумын Ховд багийн нутагт энэ сарын 14-нд сураггүй алга болсон иргэн Л-ийн цогцсыг онцгой байдлын алба хаагчид өчигдөр олжээ. Тодруулбал, Эрлийн багийнхан тус сумын Индэрт гэх газарт голын арлаас өчигдөр 13.00 цагийн үед олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Онцгой байдлын алба хаагчид талийгаачийг сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 22-нд хүлээн авч, эрлийн ажиллагааг зохион байгуулсан байдаг. Мөн  цагдаагийн байгууллагад  тухайн иргэнийг сураггүй болсон тухай мэдээлэл энэ сарын 17-21 хүртэл зохион байгуулсан юм.
  • Булган аймгийн Булган сумын Агуйт багт 10 настай охин энэ сарын 23-нд гэрээсээ гараад сураггүй болсон. Алга болсон охин сумын иргэн Г-д хүүхэдтэй нь тоглож байгаад хоносон байсныг алба хаагчид өчигдөр өглөө 09.53 цагт олжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-06-25 43.242.243.94

Энэ төр засаг чинь хаашаа эрэгцэн толгоотой улс суучисан юм бэ согтууруулах ундаа хэрэглээд төөрч будилж алга болсон бүсгүйчүүдийг цагдан хорьж саатуул нь гэдэг чинь юу гэсэн үг вэ?😜😜😜😜😜 эдгээр 76 дын толгой олгой болчисон улсууд вэ яасан яахаараа ийм хууль санаачилдаг улс вэ ? Арай арай дэндүү байна ямар нь илийрч балайрч яваад ийм тэнэг нь энэ хуулийгаа төсөвтөө дурддаг байна аа хөхөх инээд хурчихлээ байна ивий дээ ийвий гэж дээ 😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂😂

Avatar

Зочин 2021-06-25 66.181.191.137

Цаашдаа наад уугаад байгаа архинаасаа Төөрч сур даа.. Балай авгай..

Avatar

zochin 2021-06-25 139.5.219.41

Архи ууж согтуураад, төөрөнгүүтээ татвах төлөгчдийн мөнгөөр, онцгой байдлын олон арван хүнд ажил удаж байгаа иймэрхүү хүмүүст хариуцлага тооцож, гарсан машин тосны мөнгийг төлүүлэх хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2021-06-25 202.21.112.226

Увс аймгийн Увс аймгийн Ховд сумын Ховд багийн сумын төвд … гэнэ үү? Энэ одоо юу гээд байгаа юм бол доо?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж