Цахим наадмын нээлт, хаалт 850 сая төгрөгт багтана

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Цахим наадмын нээлт, хаалт 850 сая төгрөгт багтана

Цахим наадмын нээлт, хаалт 850 сая төгрөгт багтана

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр /2021.06.25/цахим наадмын талаар мэдээлэл хийлээ.

Наадмын комиссын зүгээс үндэсний их баяр наадмыг үзэгчтэйгээр хийхээр тооцоолж байсан ч цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн учир цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ардын хувьсгалын 100 жилийн ойг 10 тэрбум төсвийн төсөөлөлтэй батлагдсан. Гэсэн ч Covid-19-ийн батлагдах тохиолдол нэмэгдэж байгаа учраас Монгол Улсын Засгийн газраас түүхт ойн арга хэмжээг тэмдэглэх зардлыг эрүүл мэндийн салбарт шилжүүлэх шийдвэр гаргасан. Эрүүл мэндийн яам руу төсвийн тодорхой хувийг шилжүүлэх асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлэнэ.

Үндэсний баяр наадмыг 10 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ гэдэг бол ташаа мэдээлэл. Төлөвлөлт, хэрэгжилтийн хувьд хэмнэсэн зардал эрүүл мэндийн салбарт шилжинэ. Төрт ёсны уламжлалт баяр наадмыг таслахгүй байх нь улс орны тусгаар тогтносон байдлын хувьд чухал зүйл юм. Тиймээс иргэд хүлээцтэй хандахыг хүсч байна.

Хүчит бөх, сурын харваа, хурдан морины наадмыг олон нийтэд цахимаар шууд дамжуулан үзүүлэх зохион байгуулалтад бүрэн шилжиж байна. Тиймээс хүмүүс орон нутаг руу баяр наадам тэмдэглэх гэж зорчихгүй байх нь зүйтэй. Цахим зохион байгуулалтыг найруулах найруулагчийн хувьд томилогдсон баг ажиллаж байгаа. Богино цаг хугацаанд улс орныхоо соёл иргэншил, уламжлалыг харуулах үүрэг даалгавар авсан найруулагчид өв соёлоо бүрэн харуулахыг хичээн ажиллаж байна. Наадмын нээлт, хаалтын төсвийн тухайд өнгөрсөн жилүүдэд 600 сая төгрөгт багтдаг байсан бол энэ жил 850 сая төгрөг байхаар төсөвлөсөн.

ЦАХИМ НААДАМ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС ИЛҮҮ ДЭЛГЭР БОЛНО

Үндэсний их баяр наадмын найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий продюсероор Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар  Б.Баатар ажиллана. Ардын тэгш ой тохиож буй жилийнхээ онцлогт тохируулан цахим наадмыг өнгөрсөн жилийнхээс илүү дэлгэр зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Ойн медалийг бий болгох асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй ч олон нийтийн зүгээс шүүмжлэл ихээр дагуулж байна. Тэгш ой тохиосон жил бүр ойн медалийг гаргадаг. Энэ жил ч мөн адил загварын уралдаан явуулж, ойн медалийг бий болгохоор төлөвлөсөн.

Наадмын төсвийн зардлын тухайд Төв цэнгэлдэхэд зохион байгуулах, телевизээр зохион байгуулахад зардлын хувьд ялгаатай. Төсвийн хувьд нөхцөл байдлыг харгалзах аль болох илүү зардалгүйгээр зохион байгуулна.

Допинг илэрсэн бөхчүүдийн тухайд бөхийн холбооноос тайлбар өгнө. Харин Хүй долоон худагт наадам зохион байгуулах комисст ажиллаж буй хүмүүс гурав хоног тухайн цэгт байрлаж наадмын үйл ажиллагаанд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хүй долоон худагт худалдаа эрхлэх томоохон аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн. Гар дээрээс наймаа хийхийг зөвшөөрөхгүй.

НАЙРУУЛАГЧ Г.ЦОГГЭРЭЛ:

-Найруулагчдын зүгээс цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж цахимаар зохион байгуулж магадгүй гэдгийг тооцоолж хоёр хэлбэрээр бэлдэж байсан. Бид 2000 гаруй уран бүтээлчтэй тайзны хөтөлбөрийг гаргасан. Гэсэн ч цахимаар зохион байгуулж байгаа юм чинь "Херо"-гийн Б.Баатарыг голлож томилох нь зүйтэй юм байна гэж үзсэн. Түүнээс бид гурав бүгдээрээ наадмын хөтөлбөр дээрээ ажиллаж байгаа.

Нийт 350 хүнтэй цахим контент хийж, цахим хөтөлбөрийг боловсруулж байна. Тиймээс төсөв болоод цаг хугацаандаа багтааж чанартай контент бүтээхээр зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж