"МАН ядарсныг нь хайрладаг, задарсныг засагладаг нам байна"

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

"МАН ядарсныг нь хайрладаг, задарсныг засагладаг нам байна"

МАН-ын XI Бага хурал өглөө 08.00 цагт эхэлсэн бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МАН-аас өглөө. 


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны  ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан. Сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1.216.246 сонгогчдын олонхийн буюу 823.326 /67.69 хувь/ санал авсан анхны тохиолдол болсон. Иргэдийн энэ их  итгэлийг дааж, МАН дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгохын тулд онцгойлон анхаарч ажиллана.

МАН дотооддоо  эв нэгдлээ сахин биелүүлж, ард түмний өмнө амласнаа  биелүүлэхийн тулд өнөөдөр Бага хурлаа зохион байгуулж,  МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг  санал нэгтэйгээр дэмжлээ. 1990 оноос хойших шинэ үеийн 12 дахь даргаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо.

МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ  улс орны хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд авлига, төр нь хүнд суртлаас ангид байхын төлөө зорьж ажиллана гэдгээ хурлын үеэр мэдэгдсэн.

1990 онд хийгдсэн Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнг  МАН улам илүү бэхжүүлэхийн төлөө зорьж ажиллана. Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг бий болгоно. МАН ядарсныг нь  хайрладаг, задарсныг засагладаг улс төрийн нам байх зорилгоо улам бэхжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж