2200 жилийн настай алтан зоос олжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

2200 жилийн настай алтан зоос олжээ

Израилийн хойд хэсэгт хийж байсан малтлагийн үеэр 2200 жилийн тэртээд цутгасан алтан зоос олдсон тухай тус улсын Эртний ховор олдмол судлалын албанаас лхагва гаригт мэдээлсэн байна.

Алтан зоос ойролцоогоор нэг унц/27,71 грамм/ орчим жинтэй бөгөөд зоос ямар ч гэмтэл авалгүй бүрэн бүтэн хадгалагдаж ирсэн ба Израиль улсад урьд өмнө хийж байсан малтлагын үеэр ийм том хэмжээний зоос олдож байгаагүй гэж эртний ховор эд, олдмол судлалын зоос зүй хариуцсан ажилтан Дональд Ариель ярьсан байна.
Алтан зоосыг Птоломео V хааны үед Египет улсад цутгасан ба зоосны нүүрэнд Птоломео II хааны хатан Арсиное-гийн нүүрний дүрсийг сийлжээ.

Энэ үнэт олдворыг АНУ-ын  Мичиган, Миннесотийн их сургуулиудын археологийн багийнхан олж илрүүлсэн бөгөөд Израилийн Тел Кедеш хэмээх археологийн малтлагийн газраас олсон ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж