"Оймс"-ноос хурааж авсан 639.2 сая төгрөгийг улсын орлого болгожээ | News.MN

"Оймс"-ноос хурааж авсан 639.2 сая төгрөгийг улсын орлого болгожээ

"Оймс"-ноос хурааж авсан 639.2 сая төгрөгийг улсын орлого болгожээ

"Оймс"-ноос хурааж авсан 639.2 сая төгрөгийг улсын орлого болгожээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид "Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгожээ. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы орон сууцанд нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань хураан авсан байна.

Мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.

Иймээс битүүмжлэгдэн хадгалж байсан нийт 639.244.450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаалаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-06-25 139.5.219.54

МХЕГ-ын байцаагч нар нэг мэдүүлгийг 250 000 олгодог нь нууц биш шүү өгөх бол гаргаж өгдөггүй дарга нартаагаа хуваадаг гэж л хэлдэг шүү

Avatar

Зочин 2021-06-25 202.126.89.208

ХИЛИЙН ХЯНАЛТЫН УРГАМАЛЫН БАЙЦААГЧ НАР 300 ГИЙН ДОВЧИН ШУНАЛ СОЛОНГО НАРЫГ ХЭЗЭЭ ЗАЙЛУУЛАХ ВЭ ГАНТУЛГА

Avatar

оймс 2021-06-25 66.181.180.102

том оймстой улсуудыг сайн шалгавал нэг хэсэгтээ л төсвөө бүрдүүлэх байхдаа

Avatar

Зочин 2021-06-25 49.0.145.34

Овоо том оймс шүү, бараг тэрбумтан болох шахсан байна шүү.

Avatar

zochin 2021-06-25 202.131.251.130

ner hunded haldsan gej shuuhdeed yalsan gee biz dee. bas ham heregtnuud n bugd gaviyat bolj shagnuulsan baigaa tegeheer ene uls chin haashaa yavaad baina gesen bodol ooriin erhgui toroh yum.

Avatar

хүннү 2021-06-25 202.179.25.202

Төрлүү зүтгээд байдгийн гол учир нь энэ шүү дээ. Тэд ияавч монгол улсын төлөө 3,3 сая хүний төлөө зүтгэхгүй. Төрөөс болон ААН-ээс мөнгө дээрэмдэх гэж тийшээ ордог байна. Одоо зарим нь яг ийм ажлаа хийгээд төрөөс зайлахгүй байна. Хамгийн эрэсдэлгүй , зарлагагүй бизнес бол төрийн ажил юм гэдгийг нотлож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж