Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.25/ найман явуулын, 21 суурин цэгт дархлаажуулалтын 40 багийн 252 эмч, ажилчид 3488 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эхний тунд 2035, хоёр дахь тунд 2140, нийт 4175 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.7 хувь буюу 979464 нь эхний тунд, 90.7 хувь буюу 865220 нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Мөн нийт 1421 (11.9 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 9298 (27.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунг хийлгэжээ.
Холбоотой мэдээ