Бэлгийн цөөнх гэдгээ зарласан тамирчдыг Байден дэмжив | News.MN

Бэлгийн цөөнх гэдгээ зарласан тамирчдыг Байден дэмжив

Бэлгийн цөөнх гэдгээ зарласан тамирчдыг Байден дэмжив

Бэлгийн цөөнх гэдгээ зарласан тамирчдыг Байден дэмжив

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден трансжендер гэдгээ зарласан Японы хөлбөмбөгийн тамирчин Күми Йокояама болон ижил хүйстэн гэдгээ зарласан "Лас Вегас Райдерс" багийн тоглогч Карл Нассиб нарыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Жо Байден өөрийн твиттер хуудаснаа “Энэ долоо хоногт тамирчдад урам зориг өгч, өөрсдийгөө зарласан Карл Нассиб, Күми Йокаяама нарт хандаж хэлэхэд та нарыг зориг зүрхээр бахархаж байна. Та нарын ачаар дэлхий даяарх тоолж баршгүй олон хүүхэд өнөөдөр шинэ гэрэл гэгээг олж харлаа” хэмээн жиргэжээ.

2019 онд хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ-д Япон улсыг төлөөлөн оролцож байсан Күми Йокаяама өнгөрсөн долоо хоногт трансжендер гэдгээ зарласан бөгөөд хөлбөмбөгийн спортоо орхиж, эр хүн шиг амьдармаар байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр бичлэгтээ “Ирээдүйд хөлбөмбөг гэлтгүй бусад спортод ч над шиг хүмүүс гарч ирнэ. Тэдгээр хүмүүс ‘Йокаяама ч өөрийгөө зарласан юм чинь би ч зарлаж чадна’ гэж хэлнэ гэж найдаж байна” хэмээжээ.

Японы Засгийн газрын тэргүүн нарийн бичгийн дарга Кацүнобү Като дээрх мэдэгдэлтэй холбогдуулан “Хүн бүрийн нэр төр, эрхийг нь бид хүндэтгэж байгаа. Бид хүн бүр эрх чөлөөтэй амьдрах боломжтой чөлөөт нийгмийг бий болгохыг зорьж байна” гэжээ.

Мөн Америк хөлбөмбөгийн "Лас Вегас Райдерс" багийн тоглогч Карл Нассиб өөрийн инстаграм хуудаснаа “Би үүнийг зарлах гэж удаан бодлоо. Одоо л энэ бүгдийг цээжнээсээ гаргах тохиромжтой үе нь гэж бодож байна. Хэзээ нэгэн цагт ийм бичлэг хийх шаардлагагүй болно гэж найдаж байна. Тэр өдрийг хүртэл би чадах бүхнээ хийж, өөрийн хувь нэмрээ оруулах болно” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-25 103.80.210.183

устгалд оруулж байвал зарлаад сүржигнээд байхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-25 103.80.210.183

утгалд оруулж байвал зарлаад сүржигнээд байхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-06-25 66.181.180.76

iim medreliin gajiguudiig yahaaraa tanaihan aldarshuulj olond tugeedeg yum be sejgiin yumnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж