"Зүрх мартахгүй" төслийн Ш.Зоригоо Гавьяат эмч цолоор шагнуулжээ | News.MN

"Зүрх мартахгүй" төслийн Ш.Зоригоо Гавьяат эмч цолоор шагнуулжээ

"Зүрх мартахгүй" төслийн Ш.Зоригоо Гавьяат эмч цолоор шагнуулжээ

"Зүрх мартахгүй" төслийн Ш.Зоригоо Гавьяат эмч цолоор шагнуулжээ

“Зүрх мартахгүй” төслийн багийн гишүүн, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс заслын эмч Ш.Зоригоо Гавьяат эмч цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Уг төслийн баг нийт 20 гаруй хүнтэй бөгөөд санаачлагчдын нэг нь Ш.Зоригоо эмч юм.

Тэрбээр "Зүрх мартахгүй" төслийг эхлүүлэх болсон тухайгаа ярихдаа "Улсын гуравдугаар эмнэлэг л хүүхдэд зүрхний мэс засал хийдэг байлаа. Тус эмнэлэгт бага насны, хэт бага жинтэй хүүхдэд хийдэг мэс засал цар тахлын улмаас өнгөрсөн оны эхээр зогссон. Зүрхний гажигтай хүүхдүүдэд хаана мэс засалд орох вэ, яаж эмчлүүлэх вэ гэдэг асуудлууд тулгарсан. Олон  эцэг эх яах учраа олохгүй сандарч эхэлсэн нь “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлэх шалтгаан болсон. Манай эмнэлэг 2012 онд зүрхний чиглэлээр ажиллах багаа бүрдүүлчихсэн, тоног төхөөрөмжүүд ч бэлэн байлаа. Даанч энэ төрлийн мэс заслын өртөг өндөр тул санхүүгийн хувьд тэр бүр манайд хийлгэх боломжгүй байсан юм.

2019 онд “Энержи Ресурс” компани “Улаан загалмай”-г санхүүжүүлээд Хятад улсад хүүхдүүдийг мэс засалд оруулахаар болсон. Б.Болдсайхан эмч бид хоёр ярилцаж байгаад эдгээр хүүхдийн мэс заслыг манай эмнэлэгт хийлгэх талаар хандсан юм. “Нэгэнт гэрээ хийгээд тохирчихсон болохоор боломжгүй” гэсэн хариуг бидэнд өгсөн л дөө. Тэгэхэд л анх өөрсдөө хандивын сан нээгээд, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх санаа төрсөн юм. Ийнхүү яг жилийн өмнө тавдугаар сарын 25-нд “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж байсан" тухайгаа ярьж байжээ.

"Зүрх мартахгүй"  2020 онд 40, энэ жил 80 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн. Одоогоор бид 170 хүүхдэд мас засал хийчихээд байна. Мөн 2021 онд 200-250 хүүхдэд мэс засал хийх төлөвлөгөөтэй байгаа.

 

БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ
СургуульОгнооСуралцсан хугацааБоловсрол,мэргэжил
1Улаанбаатар хотын 10-н жилийн 3-р дунд сургууль1976-198610 жилЕрөнхий боловс-рол
2Монгол улсын Анагаах ухааны их сургууль1988-19946 жилХүний их эмч
3АУИС-ийн ерөнхий мэс засал1996-19971 жилЕрөнхий мэс заслын эмч
4.АУИС-ийн зүрх судасны мэс засал1997-19981 жилЗүрх, судасны мэс заслын эмч
5.Судсан дотуур оношилгоо, эмчилгээ20116 сарСудсан дотуур оношилг-оо, эмчилгээний эмч
6.Судсан дотуур оношилгоо эмчилгээ20146сарСудсан дотуур оношилг-оо эмчилгээ-ний эмч
7.Олон улсын эрүүл мэндийн удирдлага2018Эрүүл мэндийн удирдла-га
8.Эмнэлзүйн сургагч багш20183 хоногЭмнэлзү-йн сургагч багш

 

ЗЭРЭГ, ЦОЛ
Боловсролын зэрэг, цолОгнооЧиглэл
1АУ-ны магистр1998
2Тэргүүлэх зэргийн эмч2009Мэс засал

 

АЖИЛ ЭРХЛЭЛТ
Байгууллагын нэрАлбан тушаалАжилласан жил
1СМУКЭмнэлэгАриутгагч1986-1988
21.   П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгЭмч1994-1998
3.Энэрэл эмнэлэгЭмч1998-2000
4.Энэрэл эмнэлэгЭмчилгээ эрхэлсэн орлогч дарга2000-2002
5.Энэрэл эмнэлэгЗахирал2002-2005
6.П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг Ангиограф оношлогоо эмчилгээний тасагЭмч2005-2006
7.П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгЭмчилгээ эрхэлсэн орлогч дарга2006-2012
8.Улаанбаатар Сонгдо эмнэлэгЭмчилгээ эрхэлсэн захиралЗүрхний эмч2012 оноос

 

ГИШҮҮНЧЛЭЛ
1.Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн тэргүүлэгчгишүүн
2.Монголын мэс засалч эмч нарын холбооны тэргүүлэгчгишүүн
3.Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэгийнгүйцэтгэх захирал
4.Монголын хувийн эмнэлгийн нийгэмлэгийн тэргүүлэгчгишүүн
5.Азийн зүрх, судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийнгишүүн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-25 202.55.188.94

зөв хүнээ шагнажээ! улс төрийн нам даргын цүнх бариагүй зөвхөн эмчээ хийж байсан хүн байна .

Avatar

Зочин 2021-06-25 124.158.66.71

Эзнээ олсон шагнал байна.

Avatar

Гавъяат эмчид 2021-06-25 202.179.24.77

Мундаг эмч юм, Буянтай ч үйл эхлүүлжээ
Гавъяат авалгүй яах вээ.. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-06-25 103.212.119.44

баяр хүргэж амжилт хүсье!

Avatar

Дуламжав 2021-06-25 202.126.89.70

Баяр хургэж ажлын амжилт сайн сайхан бухнийг хусэн ероое

Avatar

Зочин 2021-06-25 103.80.210.211

Баяр хүргэж амжилт хүсье

Avatar

Зочин 2021-06-25 119.40.103.3

эзнээ олсон шагнал байна. Баях хүргэе

Avatar

Зочин 2021-06-25 66.181.189.170

Эзнэн олсон шагнал баяр хүргье

Avatar

Зоригоо эмчдээ баяр хүргэе 2021-06-25 192.82.77.162

Сайхан сэтгэлтэй сайн эмч шүү Та. Бас дахин баяр хүргэе

Avatar

зочин 2021-06-25 202.131.248.250

ямар аймаар зураг тавьчихаа вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж