Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын хоёр ЖДҮ-чинг уучлав

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын хоёр ЖДҮ-чинг уучлав

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын хоёр ЖДҮ-чинг уучлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2021.06.25/ дуусч байна. Тэрбээр буухынхаа өмнө 13 хүнд уучлал үзүүлсэн бөгөөд түүний дотор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нар багтжээ. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар ял аваад байсан МАН-ын хоёр ч ЖДҮ-чинд уучлал үзүүлэв.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир шүүхээс 3,6 жилийн хорих ял оноосон бөгөөд хамгийн сүүлд Улсын дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд түүний хэргийг хэлэлцээд 3,6 жилийн ялыг нь хэвээр үлдээгээд байсан юм. Түүний хувьд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн үндэслэлээр буруутгаж, гэм буруутай гэж үзсэн юм. Харин УИХ-ын гишүүн асан Г.Солтаны хувьд ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь батлагдаж, гурван жилийн хорих ял сонсон эдэлж байсан бөгөөд 2021 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлснээр суллагдсан юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж