Шинэ Ерөнхийлөгчийн CV

Хуучирсан мэдээ: 2021.06.25-нд нийтлэгдсэн

Шинэ Ерөнхийлөгчийн CV

Шинэ Ерөнхийлөгчийн CV

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдож, өнөөдөр /2021.06.25/ тангараг өргөнө. Тэрбээр энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

У.Хүрэлсүх 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр улстөрч, эрх зүйч мэргэжилтэй, англи, орос хэлтэй. У.Хүрэлсүхийн бага нас тээврийн жолоочийн гэрт өнгөрсөн гэдэг. Түүний улс төрийн намтар энгийн талдаа.

У.Хүрэлсүх ажлын гараагаа 1989 онд эхлүүлж Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч даргаар эхлүүлжээ. Ингээд 1991 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан болж, дэвшин намын аппаратын халуун тогоонд гурван жил буцлахад тухайн үеийн МАХН-ын удирдлагууд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх болгосон байдаг.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Дараа нь МАХН-ын Залуучууд хөгжил төвийн Ерөнхий захирлаар томилогдсон. Энэ үеэс У.Хүрэлсүхийн улс төрийн амьдрал эхэлж, олон өнгө төрхийг тодорхойлсоор ирсэн улстөрч болжээ. 2000 оноос Монгол Улсын их хурлын гишүүн, 2008 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014 оноос 2017 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан.

4 хүн болон инээмсэглэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

У.Хүрэлсүхийн гэргийг Л.Болор-Цэцэг гэдэг. Тэд ханилаад 30 жил болж буй бөгөөд хоёр охинтой. Түүний гэргий Л.Болорцэцэг цэцэрлэгийн багш мэргэжилтэй аж. Тэрбээр эхнэртэйгээ Цэргийн сургуулийн гуравдугаар ангид байхдаа танилцаж амьдралаа холбосон түүхтэй. Түүний том охин, Х.Номундарь МУИС-ийн хууль зүйн тэнхимд багшаар ажилладаг бол бага охин Х.Мандухай Герман улсад урлагийн чиглэлээр суралцдаг аж.

Тэр  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг даган дуурайх дуртай. Цээж нүцгэн, буу бариад зогсож буй гэрэл зураг түүнд бий.  Мөн морь унасан, нохой эрхлүүлж буй зургууд нь ч тун адилхан “поз”-той байдаг. У.Хүрэлсүх бас шүтэн бишрэгч шигээ хэвтээ байдлаас 150 кг шахдаг шаггүй тамирчин. Тэр бас Андууд хамтлагийг 2017 онд санаачлан байгуулсан. Тус  хамтлаг 2017 оны тавдугаар сард есөн дуунаас бүрдсэн “Андууд” нэртэй эхний цомгоо гаргаж, анхны тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хийсэн билээ.

У.Хүрэлсүх хэлэх дуртай хэд хэдэн бренд үгтэй. Тухайлбал,” Ард түмнийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэнэ”, “Шударга ёсыг тогтооно”, “Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ”, “Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй” гэх мэт. Харин зарим хүмүүс түүнийг “поп” гэж шүүмжлэх нь бий.

Тэрбээр Монголын улс төрд өөрийн гэсэн харизм, характертай улстөрч. Монголын ардчиллыг хамгаалж, парламентын тогтолцоог бэхжүүлэхээ амалсан У.Хүрэлсүхээс нийгэмт хүлээлт ихтэй байгаа билээ.

/Зургийг Khurelsukh Ukhnaa фэйж хуудаснаас авав./

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж