Гандангийнхан 20 саяар хашаа руугаа дэд бүтэц татаж болох нь | News.MN

Гандангийнхан 20 саяар хашаа руугаа дэд бүтэц татаж болох нь

Гандангийнхан 20 саяар хашаа руугаа дэд бүтэц татаж болох нь

ХХI зуун гарч, Улаанбаатар 1.5 сая хүн амтай том хот болчхоод байхад Гандангийн дэнж шавар байшин, банзан хашаа, модон жорлонгоосоо салаагүй л байна. Сүүлийн 14 жилийн турш Гандан орчмын гэр хорооллыг дахин төлөвлөж, цэгцэлж, хотын төвөө угаадас, ялгадаснаас салгана гэж шийдвэр гаргагчид ярьж, амласан ч байдал өөрчлөгдсөнгүй. Хотын төвд үнс бужигнуулж, угаадсаа урсган суух нь бахь байдгаараа.

Угтаа бол Гандантэгчэнлин хийд нийслэл хотын түүх дурсгалт газар. Тиймээс Гандантэгчэнлин хийдийг  Монгол Улсын бурхан шашны түүх, дурсгалыг хадгалсан гол цэг  гэж үзэн соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг Засгийн газраас саяхан гаргасан.

Ингэхдээ инженерийн шугам  сүлжээ, гудамж талбай, барилга байгууламжийн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, гадаадын зээл тусламж, хандив, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болжээ.

Гадаадын жуулчид нийслэл  хотоос хамгийн түрүүнд зорин очдог газар нь Гандантэгчэнлин хийд.

Ийнхүү  олон улсын жуулчдыг татах болсон ганц шалтгаан нь олон улсад 26-30 метр өндөртэй “Мэгжид Жанрайсаг” бурхан гурав байдгаас хоёр нь Монголд байдагтай холбоотой.  

Тиймдээ ч  “Мэгжид Жанрайсаг” дуганыг сонирхож орсон жуулчдын тоо 2015 онд 25 мянга, 2018 онд 30 мянга, 2019 онд 32 мянга болж жилээс, жилд нэмэгдсээр иржээ. Жуулчид “Мэгжид Жанрайсаг” бурхныг сэргээн бүтээхдээ 20 тонн зэсийн зутгамал, 27 тонн гангаар бүтээсэн гэдгийг сонсоод  соёлын том бүтээн байгуулалт хэмээн гайхан биширцгээдэг гэнэ. Ерөнхийдөө гадны  жуулчид Монголын сүм, хийдийн барилгын хийц, тохижилт, бурхан урлалыг ихэд сонирхдог аж. Гандантэгчэнлин хийдийг  соёл, аялал жуулчлалын бүс болгохын тулд доторх ариун цэврийн өрөө болон бусад  зохион байгуулалтыг зайлшгүй сайжруулах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс онцлох болов.

Адаглаад ирсэн жуулчдаа ялаа батгана шавсан модон жорлонд оруулж хөтөч, орчуулагч нарынхаа нүүрийг түлэхийг тэд хүсэхгүй байна.

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД  ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН  ТАЙЛБАРЛАГЧ ЛАМТАЙ БОЛОХ  ЁСТОЙ

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн бус байгууллагын тэргүүн  Ч.Буянбадрах “Гандантэгчэнлин хийдийг соёл, аялал жуулчлалын бүс болгохын тулд тэр хавийн айлуудыг инженерийн дэд бүтцэд холбож чадах уу. Үнэндээ цэвэрхэн, тохь тухтай орчин болгож чадна гэдэгт эргэлзэж байна. Гандантэгчэнлин хийдийн дотоод зохион байгуулалтыг би хувьдаа муу гэж боддог.  Учир нь тус хийд рүү ороход ямар нэгэн дүрэм, журам байдаггүй. Гадаадын орнуудын сүм хийд рүү ороход  дэг журам мөрддөг. Адаглаад ямар хувцастай орох вэ гэдгийг зааж өгдөг. Азийн орнууд бүгд л ийм шаардлага тавьдаг. Гэтэл Гандантэгчэнлин хийд рүү аялал жуулчлалын хөтөч, оруулагч нар нь хүртэл задгай хувцастай ордог.  Тиймээс Гандантэгчэнлин хийд жуулчдад зориулсан  дэг журам тогтоох шаардлагатай.  

Үүнээс гадна тус хийдийн цэвэрлэгээ маш муу. Ядаж хашаан доторх хүрд, бурхануудыг угааж арчих хэрэгтэй. Гандантэгчэнлин хийд үнэхээр аялал жуулчлалын бүс болох гэж байгаа бол  жуулчдад зориулсан тайлбарлагч ламтай болох ёстой.

Хийдийг тойроод дан бурхан, шашны эдлэл хэрэглэл худалдаалдаг. Үүн дээр үндэсний үйлдвэрлэлийн бэлэг дурсгалыг оруулж ирж байж бүрэн утгаараа  аялал жуулчлалын бүс болно. Жуулчид шашны эд зүйлийг барагтаа бол авдаггүй.  

Манайд ирж байгаа жуулчдын бараг 60-70 хувь нь Европ. Тэд бурхан будда сонирхдоггүй. Гэсэн ч их хэлмэгдүүлэлтийн жилд  700 гаруй сүм хийд, хэдэн мянган бурхан, суврагыг устгасны дараа буцаан сэргээсэн цорын ганц сүм нь Гандантэгчэнлин хийд учраас сонирхлыг нь ихэд татдаг. Социализм, коммунизмын  үеийн шашны ганц төв, дээрээс нь ганданд Монголын буддын шашны тэргүүн их хамба лам залардаг учраас жуулчид харах гэж очдог” гэлээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчэнлин хийд 55.8 га талбайг хамардаг. Ингэхдээ зөвхөн 13.7 га талбайд нэгдсэн төлөвлөлт хийнэ.

Тус хэсэгт 1642 өрхийн 5743 иргэн оршин суудгаас хаяган дээрээ амьдардаг нь 55.9 хувь буюу 3213 иргэн, хаяган дээрээ амьдардаггүй 44.1 хувь буюу 2530 иргэн бий. Үүнээс хашаанд  1404 айл, байранд 238 айл амьдардаг.

Холбогдох байгууллагууд Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авахад судалгаанд хамрагдсан иргэд 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

Тиймээс  Гандантэгчэнлин хийдийг  соёл, аялал жуулчлалын бүс болгохдоо 2015 онд баталсан шинэчилсэн  дахин төлөвлөлтийг баримтлахаар тогтжээ. 2015 онд шинэчилсэн дахин төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн 6740 иргэн оршин суухаар тооцсон бөгөөд  барилгын давхрын дээд хязгаарыг таван давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 метр байхаар төлөвлөж, инженерийн дэд бүтцээр бүрэн хангахад 19.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргажээ. Гэвч дээрх тооцоолол нь 2015 онд хийсэн учраас үнийн дүнд өөрчлөлт орно гэдгийг ч албаныхан хэлж буй.

Ямартай ч Засгийн газраас уржигдар /2021.06.23/Зах зээлийн үнээр 200 м.кв 400 орчим сая төгрөг болно.  Тэгэхээр 0.07 га газар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэр болох тооцооллыг урьдчилж гаргасан. Айл өрхүүдтэй хэлцэл хийх ажил байна” гэдгийг онцолсон юм.

 УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВСНЫ ДАРАА ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОНО

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Х.Энх-Эрдэнэ “Өнгөрөгч 2002 оноос хойш л Гандантэгчэнлин хийдийг дахин төлөвлөлтөд оруулна гэж ярьсаар ирсэн. НИТХ-аар Гандантэгчэнлин хүрээ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2007 онд, Гандантэгчэнлин  хүрээ хорооллын хэсэгчилсэн ерөнхиий төлөвлөгөөөний тодотголыг 2012 онд, Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг 2015 онд тус, тус баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд, дүүргийн удирдлагуудын хамт зургадугаар сарын эхээр манай хороон дээр ирж ажиллаад Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийх ажлыг яаравчлах чиглэл өгсөн.

Манайх нийт 31 гудамжтай. 2015 оноос бага, багаар хийсээр өнөөдрийн байдлаар  долоон гудамжны 90 гаруй айлд дэд бүтэц холбоход бэлэн болсон. Энэ жил гурван гудамжид дэд бүтэц  холбоно. Бүгд дуусаад  улсын комисс хүлээж авсны дараа төвийн шугамд холбоно.

Үүний тулд айл өрхүүд хашаандаа стандартыг нь хангасан төвийн дулаанд холбогдохуйц байшингаа барьсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, холболтоо хийлгэхэд бэлэн болно гэсэн үг. Хамгийн багадаа нийт айлуудын 30 хувь нь дулааны шугам сүлжээнд холбогдох бэлтгэлээ бүрэн хангасан тохиолдолд ус эргэлддэг юм байна. Хэдийгээр долоон гудамжинд хийгээд орхисон ч гэсэн усгүй  болохоор мэдээж холбогдож чадахгүй. Манай дүүрэгт бол газар чөлөөлөлт хийхгүй. Аялал жуулчлалын бүс болно гэдэг утгаараа хийдийн ойролцоо гороо хийхэд нь зориулж  айлуудын  газрын чөлөөлнө гэж сонссон.

Энэ хавийг аялал жуулчлалын  бүс  болгохын тулд  модон жорлон, яндан, нурж унах гэсэн хашааг цэгцлэх шаардлагатай. Дэд бүтцэд холбогдоод дууссаны дараа 31 гудамжид  чулуун зам, явган хүний зам хийнэ.  Айл өрхүүд ч  хашаагаараа ижилсэнэ гэв.

ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД ОРЧМЫГ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТЭЗҮ, ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛНА

Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн дүүргүүдэд ажиллах үеэр Гандантэгчэнлин хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг гаргасан. Ингэхдээ 55.8 га талбайг бүхэлд нь биш Гандантэгчэнлин хийд орчмыг тохижуулах ажлын Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ зураг төслийг боловсруулна. Соёл, аялал жуулчлалын бүс гэдэг утгаараа барилга байгууламж баригдахаар  газар чөлөөлөлт хийнэ. Хэдэн  айлыг чөлөөлөх болон бусад бүх тооцоолол нь ТЭЗҮ-ээр гарч ирнэ. Зураг төсөл нь 2022 оны нэгдүгээр сард дуусах байх.  

Засгийн газар аравдугаар сард  ажлын явцыг эргэн танилцуулах чиглэл өгсөн. Дээрх ажлуудын бүтээн байгуулалтын ажлын хариуцан хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төслийн нэгжийг төрийн байгууллага, олон нийт, иргэдийн оролцоотой байгуулахаар ярьж байна. Хэрэв төслийн нэгж байгуулагдвал бүтээн байгуулалт, ажлын хэрэгжилт, иргэдтэй зөвшилцөх, соёлын аялал жуулчлалын бүс болгох бүх асуудлыг гардан гүйцэтгэж ажил шуурхайлна гэсэн үг. 2018-2021 онд улс, нийслэлийн төсөвт инженерийн дэд бүтцийг бүтээн байгуулалтад нийт 4.5 тэрбум төгрөг батлагдаж, 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ус дулаан хуваарилах төв, 3.1 километр /км/ дулааны шугам, цахилгааны дэд өртөө, 10кВ-ын кабель шугам есөн км, цэвэр усны шугам 1.34 км, бохир усны шугам 0.35 км инженерийн шугам сүлжээний ажил хийж байна. Гэсэн ч иргэд хашааруугаа  шугам сүлжээгээ татахгүй байна” гэв. 

Нөгөөтэйгүүр төвийн шугамд холбогдох хүсэлтэй ч иргэд үнийг нь дийлдэггүй гэнэ. Учир нь бараг 20 гаруй сая төгрөг шаардагдах бөгөөд газар шорооны ажил, мэргэжлийн хүнээр холбуулахаас эхлээд зардал ихтэй учраас иргэд халширч буйгаа ч  хэлж байсан юм. Зарим айл нь төвийн шугам сүлжээнд холбогдож, өтгөн шингэндээ холилдох бохир амьдралаас салах хүсэлтэй. Гэтэл төсөл хэрэгжүүлэгчид айл нэг бүрийг төвийн сүлжээнд холбож өгч болохгүй гэдэг нь ойлгомжтой. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Иргэд нэгдсэн тохиролцоонд хүрээд ажил эхлэх болвол иргэд кадастрын зураг,  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ, хүсэлт бүхий өргөдлийн хамт авч ирээд гэрээ байгуулаад шугамаа тавиулж болно” гэлээ.

Хотын төвдөө шахам гал түлж, гадаа бие засч байгаа энэ байдлыг халахад иргэдийн санаачилга, төрийн дэмжлэг аль аль нь хэрэгтэй гэдгийг сурвалжлагынхаа төгсгөлд дайя.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-25 46.27.145.211

Өмхий жорлон ямбий оромжнуудыг нь хугацаа заагаад л индүүдчих хэрэгтэй.үхэр монголчуудыг өөр яах билээ

Avatar

Зочин 2021-06-25 103.57.94.32

ГАНДАНгийн лам нар ажил хийдэггүй, залхуу, архи уудаг хүмүүсийн төлөө нэг ч төгрөг гаргаж болохгүй. Суугаа 300 залуу ламнуудаа өдөрт 2 цаг гадаа фитнэс хийлгэж орчнөө тохижуул. Ядаж биед нь сайн. 70 хүрсэн би гэхэд орчиноо төхижуулсан.

Avatar

Зочин 2021-06-25 202.9.46.138

buh hashaag ni buulgah heregtei, hashaagui bh ni uzemjtei

Avatar

Зочин 2021-06-25 202.131.237.137

Zugeer shuud khelekhed khucheer nuulgeed, goyo juulchnii busee baria. Naad kheden Ork uudiig n tokhijuulna gevel dakhiad 100 jilch bagadana.

Avatar

Dfasdff 2021-06-25 122.201.22.58

Хэхэ амжихуу?

Avatar

БӨӨ БАТАА 2021-06-25 103.43.79.172

ДАВАРСАН АЙЛУУД БҮРТ ГАЗРЫНХ ХЭМЖЭЭНД ТААРУУЛЖ ДООШОО 3МЕТР ХӨРСЫГ КУБЕЛЖ ХӨРС БОХИРДУУЛСАН ТӨЛБӨР 500САЯАС 2ТЭБУМЫГ ТОРГУУЛЬ 1САРЫН ТӨЛ ЭСВЭЛ ТЭР ШОРООГОО БҮРЭН АЧИЖ ЦЭВЭРЛЭД ШИНЭ ХӨРС АЧИЖ АВЧРАХ ҮҮРЭГ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЭСВЭЛ ХАШААНЫ ХЭМЖЭЭНЭЭС 10ДАХИН БАГА КВТРАДААР БАЙР СОЛЬ ГЭЖ ТУЛГАХГҮЙ БОЛ 300ЖИЛИЙН ШЭЭС БААС ХЭЗЭЭ Ч АРИЛАХГҮЙ

Avatar

Сүхбаатар 2021-06-25 122.201.31.32

Монголын Гандангийн хийдийг орчин тойрныг гайхалтай буддын соёлын орчин болгох хэрэгтэй.Төр монголын буддын соёлыг устгасны нөхөн төлбөр төлөх ёстой.Төр жмл бүр төсөв өгөх ёстой. Энэ мөнгөөр Монгол Буддын соёлоо дэлхийд гайхуулахаар бүтээх ёстой.

Avatar

Иргэг 2021-06-25 66.181.161.23

Ганданг үзээд байх хүсэлтэй дээ биш өөр үзүүлэх юмгүй учир тийшээ очдог

Avatar

Зочин. 2021-06-25 202.126.89.143

Гандан хийд, түүнийг тойрсон айлууд, гудмаар нь суух архичид, хог н**ш шээс ханхалсан булан тохой гээд олигтой юм нэг ч байхгүй дээ тэнд. Гадны жуулчид гайхдаг байх. Санаа зовмоор байдаг.

Avatar

Зочин 2021-06-25 202.9.46.165

Зөв бөгөөд судалгаа ярилцлагатай сайн нийтлэл бна.

Avatar

Зочин 2021-06-25 124.158.107.35

энэ хэвээр нь байвал үзэх хүн ирнэ монголын хоцрогдсон амьдралыг үзэхээр

Avatar

Зочин 2021-06-25 202.131.234.154

яг тэгж бодож байлаа, 20 дугаар зууны эхэн үеийн амьдрал, хэв маягийг тэр чигээр нь бодитоор үзэхээр

Avatar

Зочин 2021-06-25 213.164.204.177

Тэнэгтэхээ боль түвдийн соёл үзэх гэж монголд байхын оронд түвд орж үзсэн дээр гэж захын тэнэг жуулчин бодно монгол ямар түвд юмуу өөрийн гэсэн үндэстний ялгаатай тэрийгээ жуулчдад үзүүлэх ёстой. Шарын шашины ганц хийд үзэх гэж монголд ирж байснаас түвдээс хэдэн 100аар үзсэн дээр гэж үзнэ шарын шашин үзэх гэж лав тэнэг хүн монголд ирэхгүй Гандангийн дэнжийг төрийн мөнгөөр тохижуулж авах гэсэн шарын шашны бодлого байна.

Avatar

Зочин 2021-06-25 66.181.161.87

За даа.. Гандангийн өмхийг самхайг дарвал МАН-ын гавья тэр болно шүү. Түүхэндээ лам нам хоёр эвлэрч байсан удаагүй. Энэ удаад ч арчаад өгөхийн байлгүй дээ.. Ха хаа…

Avatar

g 2021-06-25 202.131.229.146

Nuursee hurtel gargaj chadahgui baij ene heden shar huvalziig uzeh gej juulchid irne te?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж