Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ

Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.06.24/ зарлиг гаргаж, ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлж, зарлиг гаргажээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүн багтсан бөгөөд өнөөдөр үдээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зарлигийг хүргүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 13 хүний хоригдож байгаа хорих анги руу шийдвэрээ явуулж, сулласан байна.

Сануулахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд шинэ Ерөнхийлөгч маргааш 11.40 цагт тангараг өргөх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
112
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
14
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж