АLPHABOOK: Хязгаарлагдсан газруудаар үйлчлүүлбэл хөнгөлөлт үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

АLPHABOOK: Хязгаарлагдсан газруудаар үйлчлүүлбэл хөнгөлөлт үзүүлнэ

АLPHABOOK: Хязгаарлагдсан газруудаар үйлчлүүлбэл хөнгөлөлт үзүүлнэ

Халдварын тархалттай холбоотойгоор бүтэн жил гаруйн хугацаанд хатуу хөл хориог хэд хэдэн удаа тогтоосон. Тухай бүрд төрийн байгууллагууд гэрээс ажиллаж, цалингаа бүтэн авах зохицуулалт хийсэн. Харин олон удаа хөл хорьсноор өдгөө бизнесийн байгууллагынхан хүнд нөхцөлд орж, хаалгаа барихад хүрээд байна.

Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Covid-19-гүй зун"-ыг амласан ч сонгуулиас хойш өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000 давж, өдөр бүр 10 гаруй хүн нас барж байна. Улмаар УОК-оос халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй сахисан гэх шалтгаанаар үйл ажиллагаагаа нээгээд удаагүй фитнесс, бялдаржуулах төв, бассейныг маргаашнаас 10 хоног хааж, ресторан, баар, зоогийн газрын заалаар үйлчлэхийг хориглосон хугацааг мөн хоногоор сунгасан юм. Улмаар хоригт багтсан байгууллагууд өнөө өглөөнөөс эсэргүүцлээ илэрхийлэн цахим  сүлжээнд челленж эхлүүлж, заалаар үйлчилж эхэлсэн. Гэвч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шуурхай ажиллан зарим газрыг торгох, хаах арга хэмжээ авсан нь эсэргүүцэлтэй тулгарч байна.  Мэргэжлийн байгууллагын зүгээс хөл хорионы журам зөрчсөн бол хаах арга хэмжээг авч байгаа болохыг хатуу анхааруулсан юм.

Харин аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцлийн акцыг  нийгмийн сүлжээнд олон хүн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн үйлчилгээ нь зөвшөөрөгдсөн үйлчилгээний салбарынхан ч челленжийг дэмжиж, зоригтой мэдэгдэл гаргасан газруудаар үйлчлүүлсэн иргэдэд 10 хувь хөнгөлөлттэй үзүүлэхээ мэдээлсэн байна. Үүний анхдагч нь “Alphabook” номын дэлгүүр юм.

“Alphabook” номын дэлгүүр нь дараах байгууллагаар үйлчлүүлсэн бүх үйлчлүүлэгчдэд 10 хувийн хөнгөлөлт олгохоор болсноо цахим хуудастаа бичжээ. Үүнд:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж