100 жилд зориулсан 10 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулна

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

100 жилд зориулсан 10 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулна

100 жилд зориулсан 10 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулна

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан билээ.

Covid-19-ийн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ. Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт хичнээн төгрөг суулгахыг УИХ-аар эцэслэн батлах юм байна.

Өөрөөр хэлбэл, энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн арга хэмжээнд нийтдээ 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан юм. Тиймээс энэ 10 тэрбум төгрөгийн зардлыг covid-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон эрүүл мэндийн салбарт зарцуулах юм байна. Харин энэ төсвийн зарцуулалт, захиран зарцуулалтыг 2021 оны төсөвт тодотгол хийх байдлаар УИХ шийдвэрлэх юм.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн турш дараах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Үүнд,

  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээх,
  • Монгол Улс НҮБ-д элссэний ойг тэмдэглэх,
  • Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил,
  • Орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жил,
  • Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулах,
  • Хүүхдэд зориулсан цуврал уран бүтээл гаргах,
  • Спортын нэгдсэн наадам зохион байгуулах зэргээр олон салбарт бүтэн жилийн турш зарцуулахаар төлөвлөж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж