VIII Богд Жавзандамба хутагтын тухай кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

VIII Богд Жавзандамба хутагтын тухай кино хийнэ

Монгол Улсад эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ой ирэх онд тохиох гэж байгаа билээ. Уг ойг угтаж Монголын кино урлагийн академи цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Үүний  нэг нь түүхэн цаг үе, эх орончдын баатарлаг тэмцэл, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтын талаар өгүүлэх "Монголын сүүлчийн эзэн хаан" уран сайхны бүрэн хэмжээний кино гэнэ. Дээрх киноны ажил хэдийнээ эхэлсэн байгаа бөгөөд VIII Богд Жавзандамба хутагтын тухай сонирхолтой баримт, түүхүүдийг өгүүлэх юм байна. Киноны хөгжмийг Ардын жүжигчин Н.Жанцанноров зохиож  байгаа бөгөөд уг кино хоёр ангитай аж.

Б.Цолмон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж