"Эрүүл мэндийг эдийн засагтай хамтад нь авч явах ёстой"

Хуучирсан мэдээ: 2021.06.24-нд нийтлэгдсэн

"Эрүүл мэндийг эдийн засагтай хамтад нь авч явах ёстой"

 

Ковидын хуулийн үйлчлэх хугацааг сунгахыг дэмжиж байна.Хүнд нөхцөл байдал тулсан энэ үед бид элдэв шалтгаар ажил гацааж, тэмцлийг мухардалд оруулж болохгүй❗Хуулийн үйлчлэх хугацааг сунгаж ажиллах боломжийг нь олгоод, араас нь шахаад явах нь зүйтэй. Нөгөө талаас зөвхөн эрүүл мэндийн салбарт анхаарах биш эрүүл мэндийг эдийн засагтай хамтад нь авч явах ёстой. Тэгэхгүй бол эдийн засаг улам хүндрэх нь❗❗❗• Хил дээр гацчихаад байгаа ачаа тээврийн асуудлыг хурдан шийдэхгүй бол нөлөө нь иргэдэд үнийн өсөлт болж очиж байна. Энэ байдлаараа Монгол Улс хамгийн үнэтэй улс боллоо.• Банк, санхүүгийн салбар дахь зээл болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал яах вэ гэдгийг давхар анхаарч, шийдвэрлэж явмаар байна.

Posted by Жамбалын Ганбаатар on Wednesday, June 23, 2021

 

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Ковидын эсрэг арга хэмжээ авах нэг удаагийн хуулийн хэрэгжилтийг сунгах хуулийн төслийг гишүүд хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Ковидын хуулийн үйлчлэх хугацааг сунгахыг дэмжиж байна. Хүнд нөхцөл байдал тулсан энэ үед бид элдэв шалтгаар ажил гацааж, тэмцлийг мухардалд оруулж болохгүй. Хуулийн үйлчлэх хугацааг сунгаж ажиллах боломжийг нь олгоод, араас нь шахаад явах нь зүйтэй. Нөгөө талаас зөвхөн эрүүл мэндийн салбарт анхаарах биш эрүүл мэндийг эдийн засагтай хамтад нь авч явах ёстой. Тэгэхгүй бол эдийн засаг улам хүндрэх нь. Өөр нэг зүйл байна. Хил дээр гацчихаад байгаа ачаа тээврийн асуудлыг хурдан шийдэхгүй бол нөлөө нь иргэдэд үнийн өсөлт болж очиж байна. Энэ байдлаараа Монгол Улс хамгийн үнэтэй улс боллоо. Банк, санхүүгийн салбар дахь зээл болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал яах вэ гэдгийг давхар анхаарч, шийдвэрлэж явмаар байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж