"Залуусаа сонсдог нийгмийг хүсч байна" | News.MN

"Залуусаа сонсдог нийгмийг хүсч байна"

ШИНЭ НЭР

"Залуусаа сонсдог нийгмийг хүсч байна"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор "АRTO CREW-ийн үүсгэн байгуулагч, залуу уран зураачийг онцолж байна. Түүнийг Баясгалангийн Одгэрэл гэдэг.

Тэрбээр найман жил гаруй уран зураг зурж байгаа бөгөөд гадаад дотоодын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, оролцжээ.  Залуу зураач Б.Одгэрэл нь өрийн уран бүтээлээр дамжуулан нийгэмдээ зөв санааг түгээж буй уран бүтээлч билээ. Ингээд түүнийг танилцуулъя. 

Баясгалан Одгэрэл 2000.01.18

Төгссөн сургууль:

Эрдмийн ундраа цогцолбор сургууль

Дүрслэх Урлагын академийн дээд сургууль

    Мэргэжил:

   Уран зураач

Одоо ажиллаж буй байгууллага:

Голомт банк

Сошиал хаяг  FB: Odukk

-"АРТО" ГЭЖ ЮУ ГЭСЭН УТГАТАЙ ҮГ ВЭ?

-Анх "Аrto crew"ийг 2017 онд үүсгэн байгуулсан. Дөрвөн жил өнгөрсөн байна. Анх соёл урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх зорилгоор үүсгэн байгуулсан. Бид ашгийн бус өөр өөрсдийн боломж бололцоогоороо сурсан мэдсэнээ хуваалцаж, зааж сургаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг залуусын бүлгэм юм.

-УРАН ЗУРААЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?

-Манай гэр бүл юм хийж бүтээх дуртай, зүгээр суудаггүй хүмүүс л дээ.  Гэр бүлийн тэр орчин нь надад их нөлөөлсөн гэж боддог. Тэр дундаа өвөө маань. Миний аав гарын ур дүйтэй оёдлын цех ажилуулдаг. Харин ээж маань арьс ширний үйлдвэрт ажилладаг байсан.

Би багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байсан. Тэр үед өвөө минь намайг "Томоотой суу" гээд 12 өнгөтэй өнгийн будаг гаргаж ирээд нэг өнгөөр нь арслан зурж өгч байсан юм. Тэр цагаас хойш зурах сонирхолтой болсон гэх үү дээ. Эхэндээ хобби маягаар л зурдаг байсан ч яг мэргэжил сонгох болоход зураач болох ёстойгоо ойлгосон.

-АНХНЫ АМЖИЛТ

-Ер нь маш их тэмцээн уралдаануудад оролцдог байсан л даа. Миний анхны амжилт гэвэл Орчин үеийн урлагийн олон улсын холбооноос зохион байгуулсан олон улсын тэмцээнд хоёрдугаар байранд орж байсан. 2017 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөхийн өмнө их дээд сургуулиудын дунд зохион байгуулсан уралдаанд амжилттай оролцож,  их сургуульд суралцах урилга авч байлаа.

-УРЛАГ ГЭДЭГ ӨӨРӨӨ НИЙГМИЙН ТУСГАЛ, СОЁН ГЭГЭЭРЛИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ ЗҮЙЛ. УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ЮУГ ИЛЭРХИЙЛЭХИЙГ БОДДОГ ВЭ? 

-Би бараг дөрвөн жил гудамжинд зураг зурлаа. Тэр болгонд хүний элэг доог болж, сайшааж магтуулж байсан. Зураг маань хүрэх хүмүүстээ хүрч, нийгмийн бас нэгэн гэгээлэг хэсэг болж чадсан байх гэж боддог. Ихэнх бүтээл маань хүмүүсийн сэтгэлгээний тал руу  хөндөхийг оролддог. Зөвхөн хашгичиж, зовж, зүдэрч байгаагаас илүү гоо зүйн оршил, хүний хүнлэг сэтгэл нь хаана байна гэдгийг ойлгож, мэдрээсэй гэсэн үүднээс зургаа зурдаг.  Хүн ер нь мэдрэмжээ дагаж л өөрийгөө ойлгож таньдаг. Мэдрэмж бол үнэ цэнэтэй зүйл. Гэхдээ хийж чадаагүй, хийхийг хүсч буй зүйлээ хийлгүйгээр энэ хорвоогоос үүрд явбал ямар харамсалтай бас хэцүү байх бол оо.

Саяхан төгсөлтөөрөө “Миний түүх” нэртэй 100×100 хэмжээтэй гурван цуврал зураг зурсан. Уг бүтээлээрээ “Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” гээд гурван цагийн хэлхээг харуулахыг хичээсэн. Уг бүтээл маань одоо "Bluemon" галерейн нэг давхарт байрлах үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа.

-ЗУРГУУД НЬ ИХ СОНИРХОЛТОЙ САНАГДДАГ. ЭНЭ БҮТЭЭЛИЙНХЭЭ ТАЛААР ЯРИХГҮЙ ЮУ? 

Би энэ бүтээлээрээ олон утга санааг зэрэг илэрхийлэхийг хүссэн. Агуулгын хувьд хүн болон байгаль нь хүйн холбоотойг өгүүлнэ. Хүн амар амгаланг олж, хүн болгон энэ амьдралын үр, тэр үрээсээ үндэслэнэ. Үндэслээд дэлбээлнэ гэх утга санаагаа гаргаж өгөх гэж зорьсон. Нөгөө талаараа эл бүтээлээрээ энэ амьдралд мэндэлж чадаагүй хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан.

-НИЙГМИЙН ЯМАР АСУУДЛЫГ ИЛҮҮТЭЙ ХӨНДӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ? 

-Залуусаа сонсдог, тоодог тийм нийгмийг л маш их хүсч байна. Залуус олон зүйл оролдож, өөрийгөө сорьж, хичээж байна. Гэтэл тэднийг үг, үйлдлийг хэн ч тоохгүй, үзэл баримтлалын хувьд зөрчилдөөн үүсч байна. Тэр залууст дэмжлэг хэрэгтэй. Дэмжлэг гэхээр нь санхүүгээр дэмжээд хүний гар хараад суухыг хэлэхгүй л дээ.

-ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? 

-Би чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулахыг хүсдэг. Гэр бүл дотор сайн найзууд хүртэл багтана. Ер нь хайртай хүмүүстэйгээ болж л өгвөл их ярьж, уулзахыг хичээдэг. Хүн ер нь гэр бүлдээ цагаа харамгүй зарцуулах хэрэгтэй гэж боддог. Би их зүйл боддог учраас бодсон бодлоо дотны хүмүүстэйгээ уулзаж ярилцах нь эргээд надад ч бас их таатай байдаг.

-ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 

-Уран зургийн талбар бол өрсөлдөөн ихтэй, тэмцэл ч ихтэй. Хүнээс хүч хөдөлмөр шаарддаг. Зураг зурахдаа өөрийгөө сайн хөглөх хэрэгтэй болдог. Тийм болохоор сайн суралцах, шаардлага байна. Юу ч гэсэн мэргэжлээрээ ажиллана, цаашдаа урлаг судлалын чиглэлээр магистр, доктороо хийнэ гэж бодож байна.

Мөн 2017 онд үүсгэн байгуулсан "ARTO CREW" залуусын бүлгэмдээ нэг албан ёсны байртай болох хэрэгтэй байгаа.  Тэндээ бүтээлүүдийнхээ үзэсгэлэнг гаргачихдаг, залуучууд маань уулзаад зөв боловсон цагаа зарцуулчихдаг, хичээлээ заах гэх мэтчилэн өөрсдийгөө хөгжүүлнэ гэж төлөвлөж байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Миний амьдралын зорилго бол нийгэмд урлагийг хүмүүст хүртээмжтэйгээр зөв сувгаар нь түгээхийг зорьж байна. Соёл урлаг гэдгийг их буруу ойлгож байна. Зүгээр л нэг хүний хобби юм шиг, чөлөөт цагаараа хийдэг зүйл гэж ойлгох нь бий. Энэ чинь бүхэл бүтэн мэргэжил шүү дээ.

Уран зургийн талбар бол өрсөлдөөн ихтэй. Хүнээс хүч хөдөлмөр маш их шаарддаг. Зураг зурахдаа өөрийгөө сайн хөглөх хэрэгтэй болдог. Тийм болохоор сайн суралцах, шаардлагатай байна. Мэргэжлээрээ ажиллана. Цаашдаа урлаг судлалын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаална гэж бодож байгаа.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Хүний юмыг зөвшөөрөлгүй битгий авч байгаарай. Бас хүнд өгч, сэтгэлээсээ тусалж байгаарай. Хийх гэсэн зүйлээ зоригтой хий. Зүгээр л нэг яриа болгоод өнгөрөөж болохгүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээгээрэй гэж хэлье. Бид энэ нийгмийг сайхан болгоцгооно.

ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮДЭЭС СОНИРХУУЛБАЛ

Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

van 2021-06-25 207.244.89.162

Wow this is just the website for me. Its like everything was written for me. I just cant stop reading. I can clearly see why my cousin sent me here. All i can say is don’t stop posting. http://meridianbuds.shop/

Avatar

Зочин 2021-06-25 202.126.94.99

Залуусаар тоглуулаад , самруулаад байгаа улс шуу!!!

Avatar

уугуул 2021-06-25 66.181.161.111

одоо залуус минь мөрөөдөж суухаас зорилгынхоо төлөө тэмцэж ялж амьдардаг нас шүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж