2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 153,922,566.63 төгрөгийн үнийн дүн бүхий 470,139 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан хөвөн" ХК (DAH+ 14.77%) болон "УБ-БҮК" ХК (BUK +13.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" ХК (HBO -12.13%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -4.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 37,866 ширхэг нэгж эрхийг нийт 9,527,265 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.9 хувиар өсөж, 32181.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,707,328,619,246.78 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ