Цар тахлын хуулийг сунгавал эм, эмчилгээ, орны асуудал шийдэгдэх үү? | News.MN

Цар тахлын хуулийг сунгавал эм, эмчилгээ, орны асуудал шийдэгдэх үү?

АМАРТҮВШИН

Цар тахлын хуулийг сунгавал эм, эмчилгээ, орны асуудал шийдэгдэх үү?

Цар тахлын хуулийг сунгавал эм, эмчилгээ, орны асуудал шийдэгдэх үү?

Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсан юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Өвдсөн, халдвар авсан иргэд маш их бухимдалтай байна. Эм олдохгүй, эмнэлгийн орны хомсдолд орсон байна. Одоогийн байдлаар 13 мянган иргэн эмнэлэгт, 22 мянга нь гэрийн хяналтад байгаа гэдэг мэдээлэл байна. Манай улсын орны нөөц хэр байгаа вэ. Хэрэв энэ хууль батлагдвал эм, эмчилгээ, орны асуудал шийдэгдэх үү. Мөн амьсгалын аппарат хүрэлцээгүй байна гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хүний нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломж бий юу.  Дээрээс нь бид мөнгөгүй болчихоод энэ хуульд өөрчлөлт оруулах гээд байна уу гэдгийг Сангийн сайдаас тодруулъя.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Улсын хэмжээнд 27 мянган ор байдаг. Үүнд эмнэлэг, рашаан сувилал бүгд багтаж байгаа. Үүнээс 12 мянгыг нь covid-19-д зориулж байгаа. Орыг мянга мянгаар нь дэлгээд байж болно. Тэнд ажиллах хүний нөөц дутагдалтай байгаа. Ялангуяа эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч хомс байдаг. Манайд эрчимт эмчилгээний 340 эмч бий. Амьсгалын аппарат гурав байгаа, дахин нэгийг худалдаж аваад ирж байгаа. ЭКМО аппаратын нэг хүнд хэрэглэх зардал нь 35 сая төгрөг. Бүх батлагдсан тохиолдлын эм тариаг үнэгүй тарааж өгч байгаа. Хүний нөөцийн бодлого дээр их сургууль дөнгөж төгссөн, нарийн мэргэжил эзэмшээгүй хүмүүсийг ажиллуулахаар төлөвлөлт хийж байна. Хүний нөөц бэлдэх тийм амархан зүйл биш. Манай улс 13 мянган сувилагч, 11 мянган эмчтэй. Туслах сувилагч, бусад ажилтан гээд нийт 57 мянган эрүүл мэндийн салбарын ажилтантай. 11,500 орон дээр covid-19-ий эмчилгээ үйлчилгээ үзүүлж, цаана нь үндсэн эмчилгээ тусламжаа үзүүлж байна гэхээр эрүүл мэндийн салбарынхан маань үнэхээр туйлдаж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-2021 оны тавдугаар 31-ний байдлаар ЭМД-ийн сангийн зарцуулалт 37 хувьтай байсан. Одоо 495 тэрбум буюу 40 гаруй хувьтай байна. Эрүүл мэндийн салбар төсөвгүй болчихоод нэмж алдагдал гаргах гээд байгаа огт биш шүү. Байдал хүндэрсэн энэ үед бид энэ сангаа улам илүү хурдтай зарцуулах шаардлагатай байна. Мөнгөгүйдээ биш, байгаа мөнгөө хурдтай зарцуулах хэрэгтэй байна. Эндээс гарсан мөнгө даатгуулагчдын эмчилгээнд л зарцуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-24 43.242.243.17

janjanhuu jamjanjab boobo sagaal asraha taaragal.

Avatar

zochin 2021-06-24 202.179.24.3

suuliin 2 jiliin songuul, naadam , 100 jil ,odon temdeg geed ich mongo urssaar !!!, ulsiin min chairan mongo ,togrog . Chairanch chunii ami nasnuud !! eh b** uzegd!!! tor zasag , YOK chereg alga bugdiin tatan buulga. Bid nechuul chatuutai ard tumen teneg bisch uu!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж